Тус тэтгэлэг нь нэг жилийн Мастерын хөтөлбөрт суралцах хүсэлтэй, мэдлэг боловсролтой, зорилготой, манлайлах чадвартай хөгжиж буй орнуудын оюутнуудад зориулсан тэтгэлэг юм. Монгол Улсаас оролцож буй оюутнуудын хувьд төрийн удирдлага, байгаль орчин болон цаг уурын чиглэлээр суралцах оюутнуудад давуу талтай.
Тэтгэлэгт хөтөлбөрөө дуусгаад эх орондоо эргэж ирэх нөхцлийг зөвшөөрөх, IELTS 6.5, TOEFL IBT 79, 2 жилийн ажлын туршлагатай байх гэсэн шаардлагыг хангасан байх ёстой аж. Тэтгэлэгт хөтөлбөрт сургалтын төлбөр, дотуур байр, сарын амьжиргааны зардал болон онгоцны зардал багтана.
Хэрэв та Их Британи улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцахыг хүсвэл холбогдох материал бүрдүүлж, Eduworld Боловсролын төвд өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 77008098, 94251188 утсаар авах боломжтой.