Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын хамгийн баян хүн байраа алджээ

21.8 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй, Хятадын "Алибаба" интернэт холдингийн тэргүүн Жек Ма “Форбс” сэтгүүлийн хувилбараар тус улсын хамгийн баян хүн байхаа больжээ. Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тэргүүлэх байраа тэрбээр үл хөдлөхийн хөрөнгө оруулагч Ван Зянлинд алдсан байна.

Ван Зянлины хөрөнгийн хэмжээ нэг жилийн хугацаанд 13.2 тэрбум доллароос 30 тэрбум долларт хүрч, хоёр дахин өсчээ.

Жагсаалтын гуравдугаарт, "Тенсент" компанийг үүсгэн байгуулагч Ма Хуатэн орсон байна. Тэрбээр 17.6 тэрбум доллароор хэмжигдэх хөрөнгөтэй аж.

Хятадын хамгийн баян бизнес эрхлэгчдийн нийт хөрөнгийн хэмжээ энэ жил 376 тэрбум доллароос 450 тэрбум долларт хүрч, бараг 20 хувиар өссөнийг Форбс сэтгүүлийнхэн онцлон тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан