Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
МОХ Монголын нийт оюутныг төлөөлж чадах уу
МОХ-ны улирдлагууд оюутны нийтийн тээврээр зорчих эрхийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийж, Нийслэлийн Засаг даргыг огцрохыг шаардав. Тэд хэлэхдээ “Нийслэлийн Засаг дарга оюутнуудыг хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болгож, нийтийн тээврийн шинэчлэл нэрээр олон мянган оюутныг хохироож байна” хэмээсэн юм. Түүнчлэн, хууль, журам зөрчиж, оюутнуудын эрхэнд халдсан үйлдлээ эргэн харахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлах тухайгаа ч дуулгаад авав. Үүнээс 170 мянган оюутныг явгаруулчихгүйн төлөө гуравхан хүн үхэх сэхэхийн наагуур үзэж тарах бололтой гэж өнгөу харж болох. Харамсалтай нь, их нинжин сэтгэл өвөрлөсөн оюутны холбооны удирдлагууд нийт оюутан залуусыг төлөөлж байгаа нь эргэлзээтэй санагдсаныг нуух юун.
Угтаа, МОХ гэх байгууллага үеийн үед нийтийн тээврийн асуудлаар оюутнуудыг турхирч олны анхаарлыг татсаар ирсэн нь үнэн. Өчигдөр болсон хурал ч үүний нэг байсныг үгүйсгэх арга байсангүй. Хуралд МОХ-ны удирдлага гэх гурван хүн байлцсанаас оюутан залуусын төлөөлөл огтоос харагдсангүй. Хурлын зорилго оюутнуудын байр суурь эсвэл МОХ-ны эрх ашгийн асуудлын алийг нь онцолсон нь ч тодорхойгүй байв.Хаврын хаварт, Монголын оюутны холбоо оюутнуудаас автобусанд үнэгүй зорчих виза картын захиалга авсаар ирсэн. Энэ жил ч мөн адил захиалга авч нэг оюутнаас 8900 төгрөг хураасан ч одоо болтол оюутнуудын гар дээр тэр карт ирээгүй байна. Гэтэл авсан мөнгө нь хэний гараар орж юунд зарцуулагдсан нь тодорхойгүй хэвээр. Нэг карт 8900 төгрөгийн өртөгтэй гэхээр 110 мянган оюутнаас 980 орчим сая төгрөг татсан болж таарав. Оюутны холбоо гэх жижигхэн байгууллага овойж оцойсон энэ их мөнгийг өдий хүртэл үрж барсан эсэх нь эргэлзээтэй. Мөн карт болгосон, буцаан олгох эсэх нь ч тодорхойгүй хэвээр. Угтаа, “нийтийн тээврийн шинэчлэл нэрийдлээр оюутнуудыг хохироож байна” хэмээн Э.Бат-Үүл даргыг буруушааж байгаа ч энэ асуудлын цаана дээр дурдсан карт захиалгын мөнгөний асуудал, МОХ гэх байгууллагыг толгойлж буй хэсэг бүлгийн эрх ашиг дараатай байх шиг. Өдий хүртэл МОХ-нд виза картны захиалга авах тодорхой ашиг өгч байсан нь ойлгомжтой. Түүнээс, жилийн жилд 40 гаруй мянган шинэ элсэгчийн захиалга авч сунжирсан их ажилд дарагдаад байхыг хэн ч хүсэхгүй.
Нийтийн тээврийн шинэчлэлийн тухай худалч хүнд жил гаруйн өмнөөс, оюутны картын захиалга эхлэхээс ч өмнө яригдаж эхэлсэн. Карт захиалга эхлэхээс өмнө нийслэлийн удирдлага, МОХ, автобус компаниудын төлөөлөл харилцан тохиролцож асуудлыг аль нэг тийш шийдэх хангалттай хугацаа өнгөрсөн. Тэр ч бүү хэл Нийслэлийн Засаг даргын тамгын газраас асуудлыг нэг мөр шийдвэрлэж оюутанд “u money” карт олгох болсон ч МОХ уг картын захиалга авах нь оюутанд чирэгдэл ихтэй, дээр нь автобуснууд богино эргэлт хийх болсон нь дамжин суултын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн. Тиймдээ ч оюутнууд өдөртөө хоёр удаа автобусаар зорчих хангалтгүй хэмээж байгаа юм.
Их дээд сургуулиудын оюутан “u money” карт захиалахад найман төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай аж. Хорооны болон оршин суугаа газрын, дүнгийн, түр оршин суугчийн тодорхойлолт зэргийг бүрдүүлэх ёстой. Түүнчлэн, нийтийн байранд амьдардаг бол тус байрны эзэнтэй гэрээ байгуулж, иргэний үнэмлэхтэй нь хороон дээр биечлэн авчирч оюутан түр оршин суугчийн тодорхойлолт авах боломж бүрдэх аж. Уг бичиг баримтыг бүрдүүлэхэд хүндрэл тулгарч байгааг тусгасан 30 гаруй мянган оюутны өргөдөл МОХ-нд ирсэн гэнэ. Мөн дээрх асуудлаас шалтгаалан есдүгээр сарын сүүлээр эхэлсэн оюутны “u money” картын захиалга одоог хүртэл дуусаагүй байгаа аж. Иймд МОХ-ноос Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд бичиг баримт бүрдүүлэлтийг цөөлөх, нийтийн тээврээр оюутан өдөрт хоёр удаа зорчих журмыг өөрчилж чөлөөтэй зорчих эрхтэй болгох гэсэн үндсэн хоёр шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Шаардлагыг хүлээж авах хүртэл МОХ, Чингисийн талбайд байрлаж ажиллахаар болжээ.
Үүнээс шалтгаалж нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд оюутнууд цахим үнэмлэх, “u money” картын аль алийг нь аваагүй, үнэмлэхээр зорчиж чадахгүй байгаад гол учир бий. 2010 онд онд НИТХ-аар хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутныг нийтийн тээврээр зорчуулах журам баталсан. Уг журам одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тиймдээ ч хуулиараа оюутнууд нийтийн тээвэрт үнэгүй зорчих эрхтэй гэж үздэг. Гэвч хэн нэгэн, хэсэг бүлэг нийгэм нийтийг хамарч буй өөрчлөлт шинэчлэлийг сөрж чадахгүй. Гагцхүү асуудлын зөв шийдэл алин болохыг олж харилцан тохирлцож чадвал байдал ингэж хурцдахгүй мэт. Оюутнуудын хувьд сар бүр 70 мянга 200 төгрөгийн тэтгэлэг авахын хажуугаар нийтийн тээврээр үнэгүй зорчино гэхэд иргэд тийм ч ам сайтай биш байна. Ямартай ч, МОХ-ны удирдлагууд хэний эрх ашгийн төлөө өлсгөлөн зарлахаар болсон, монголын нийт оюутан залуусыг үнэхээр төлөөлөх үү гэдэг нь эргэлзээтэй хэвээр.
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Монголын оюутны холбоо гэгч байгууллагыг “улстөрчдийн утсан хүүхэлдэй” гэх үг нэг биш дуулддаг. 170 гаруй мянган оюутныг төлөөлж, шууд дэмжлэгийг нь авах боломжтой төрийн бус байгууллага аль нэг албан тушаалтан, хурган даргын хуруу гарын үзүүрт гүйж байвал хэн хэндээ ашигтай ч байж болох. Ямартай ч, оюутан залуусын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй энэ байгууллагын “улстөржилт“ утгаа алдаад байгааг хөндлөнгөөс харсан хүн бүр шүүмжлэх боллоо.

0 Сэтгэгдэл