Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Израилийн хамгаалалтын цэрэг амиа алдлаа


Иерусалем хотод амиа золиослогч этгээд Беершеба автобусны зогсоолд Израиль цэргийн аминд хүрсэн хэрэг гарсан байна. Дээрх хот нь нутгийн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд хүн ам ихтэй хотын нэг аж. Хамгаалалтын ажилтан түүнийг буудан хөнөөсөн бөгөөд хэргийн газар нэгжлэг, шинжилгээ хийж дууссан байна. Хэрэгтэн түц дэлгүүрийн хажуугаар гэнэт гүйж гарч ирээд хамгаалалтын албаны ажилтан руу гал нээсэн талаар цагдаагийн байгууллага мэдээлсэн. Шархадсан хэрэгтэнтэй ойр байсан энгийн иргэд түүний зэвсгийг нь холдуулан улмаар цохиж байсан талаар гэрчүүд өгүүлсэн. Уг нь энэхүү хэрэгт цагдаа нар оролцох ёстой байсан ч мөрдөнгийнхөн  шалагж буй аж. Учир нь хэрэгтэнг шалгах явцад түүний гэр бүлийн зураг олдсон тул гэр бүлийнхэн нь барьцаанд  орсон байж болзошгүй гэжээ.

Израилийн талын цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Луба Самри хэрэгтэнг амьдаар барих боломжтой байсан ч зодуулсан шалтгаан нь түүнийг амьсгал хураах үндэс болсон байхыг үгүйсгэхгүй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан