2000-аад оны үеэс од болон гялалзаж байсан NBA-ийн алдарт хамгаалагч Жейсон Ричардсон эрүүл мэнд, гэр бүлийн шалтгааны улмаас зодог тайлж байгаагаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
34 настай сагсчин маань “Өнөөдөр миний хувьд гунигтай бас баяртай мөч тохиож байна. Би мэргэжлийн сагсан бөмбөгөөс зодог тайлж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Шарлотт, Финикс, Орландо, Филадельфи ялангуяа Оклендийн хөгжөөн дэмжигчдэд баярласнаа илэрхийлье. Энэ миний амьдралын хамгийн хүнд шийдвэрүүдийн нэг байлаа. Гэхдээ гэр бүл, эрүүл мэнд минь одоо илүү чухал байна” хэмээн мэдэгджээ.
Жейсон Ричардсон NBA-д 14 жилийн хугацаанд Голден Стэйт, Шарлотт, Финикс, Орландо Филадельфиа багуудад хүчин зүтгэж байсан бөгөөд 2002, 2003 онуудад бүх оддын тоглолтын Slam Dunk-ийн аварга болж байжээ.