Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Турк улс агаарын бүсээ хааж магадгүй

Турк улстай хөрш зэргэлдээ Сири улсад өрнөөд байгаа террорист үйл ажиллагаа, Засгийн газрын эсрэг бослого зэрэг нь бүс нутгийн аюулгүй байдалд хүчтэй нөлөөлж хэдэн 100 цагаач иргэнийг Европ руу дүрвэхэд хүргэ­сэн. Гэхдээ хамгийн аюултай нь бүс нутгийн улс орнууд дай­ралтанд өртөх явдал ихсэж, аюултай байдал нүүрлээд байгаа юм. Тиймээс Турк улс Сирид болж байгаа цэргийн үйл ажиллагаанаас болоод агаарын бүсийг хаах шийдвэр гаргахад ойрхон байна.

Зөвхөн аюултай нөхцөл байдал үүсээд зогсохгүй, нисгэгчгүй онгоц Туркийн агаарын бүсэд нэвтэрч улмаар тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан гэх хардлагыг төрүүлэх болсон. ОХУ-ын гэж таамаглаад байгаа нисгэгчгүй онгоцыг Туркийн агаарын нисэх хүчнийхэн илрүүлж устгасан байна. Тухайн үед Туркийн агаарын бүсэд санамсаргүй нэвтэрсэн гэх тайлбарыг хүлээж авахгүй шууд устгасан аж.

Турк улс НАТО-гийн гишүүн орон бөгөөд Сирийн бүс нутгаас ямар ч агаарын хөлөг оруулахгүй тушаал өгсөн талаар мэдэгдсэн. Турк Сирийн хилийн бүсэд асуудал хурцдаж, нөхцөл байдал хүнд болж байгаа учраас өөр ямар ч улс орны онгоцыг нэвтрүүлэхгүй бүр мөсөн агаарын хилийг хаах талаар ч яригдаж байна. Хэрэв Турк улс аюулгүй байдал, тусгаар тогтнолынхоо төлөө санаа зовниж байгаа бол дээрх шийдвэрийг гаргаж, агаарын хилийг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй нэгжүүдэд олгож ч мадагүй нь.

Аль улсынх нь үл мэдэгдэх нисгэгчгүй онгоцоос болж агаарын хилээ хаах хүртэл шийдвэр гаргах нь гэж албаныхан тайлбарлаж байна. Зөвхөн Сиритэй залгах хилийг бус бүхэлдээ ямар ч онгоц нэвтрүүлэхгүй гэж эрх баригчид нь үзэж байгааг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ийнхүү НАТО-гийн хувьд томоохон зэр зэвсэг бүхий Батлан хамгаалах яамтай улс орон агаарын хилээ бүхлээр нь хаах талаар яриа өрнөж буйг Лалын дайчид ямар хүчтэйг харуулсан үйлдэл боллоо хэмээн ажиглагчид мэдээлсэн юм.

Турк улс өмнө нь ОХУ-ын агаарын нисэх хүчнийг шүүмжилж байсан удаатай. Тус улсын Ерөнхий сайд А.Давутоглу “Турк улсын агаарын бүсэд нэвтэрсэн ямар ч улс орны гадны түрэмгийлэгч нисгэгчгүй онгоц, тагнуулын үүрэг гүйцэтгэж байгаа ямар ч зүйлийг устгах болно” гэжээ. Хамгийн гол нь Турк улс өөрсдийн бүрэн бүтэн байдалд ихэд санаа зовж ийм шийдвэр гаргасан болохыг албаныхан өгүүлэв.

ОХУ-ын эсрэг бодлого явуулж байгаа улс орны жагсаалтанд орсон Турк улс сөргөлдөх талаа зөв сонгосон уу гэдгийг тоймчид тайлбарлахыг оролдож байна. Ойрхи Дорнодод болон бүс нутагт АНУ-ыг дэмждэг ганц улс орон Турк гэж хэлж болно. Тиймээс энэ улсын хувьд НАТО-гийн гишүүн байх нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой. ОХУ-ын байгалийн хий болон газрын тосны хоолойг Туркийн газар нутгаар дайран өнгөрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ мэт Турк ОХУ-ын сөргөлдөөн сүүлийн найман жилийн хугацаанд аажим аажмаар нэмэгдэж буй.

Өнөөдөр Туркийн эрх баригчид хил зөрчсөн нисгэгч­гүй онгоц хаанаас ирсэн, ямар үйлдвэрийнх болон хэн явуулсан гэдгийг тогтоохын тулд шуурхай ажилласаар байна. Харин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж ОХУ-ын тал үгүйсгэсэн хариу тайлбар хийв. ОХУ-ын Батлан хамгалаах яамны зүгээс Турк улстай утсаар холбогдсон талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн. АНУ-аас нисгэгчгүй онгоцыг зохион байгуулалттайгаар төлөвлөгөөний дагуу нисгэсэн гэж мэдэгдсэн байна. Турк улс шалгаж, тогтоох тухай гэсэн хариу өгсөн аж.
Турк улсын агаарын зурваст гурван км зайд нэвтэрсэн тохиолдолд сануулга өгч улмаар гал нээх тухай Батлан хамгаалах яамны агаарын нисэх хүчний зааварт бий. Хэрэв Турк улс агаарын хилээ хаах юм бол олон улс ороны шүүмжлэлд өртөж, дэлхийн агаарын хилийн хууль заалтууд болон хамтын ажиллагааны дүрмийг зөрчих болно гэдгийг зарим нь сануулсаар байгаа юм.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан