Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дилма Роуссефф: Бидний хүсч байгаа дэлхийг хэрхэн бий болгох вэ

Бразиль улсын Ерөнхийлөгч Дилма Роуссефф өнгөрсөн амралтын өдөр “Бидний хүсэж байгаа дэлхийг хэрхэн бий болгох вэ” гэсэн сэдвийн дор сонирхолтой илтгэл тавьжээ. Тэрээр өнөөгийн НҮБ-ын энх тайвны нэгдэл, хамтын аюулгүй байдал сахиж байгаа талаар мөн өөрийн байр суурийг илэрхийллээ. Түүний хэлсэн хамгийн чухал зүйл бол улс орнууд бүс нутгийн аюулгүй байдалд ихэд санаа зовж байгаа талаар байв. Улс орнууд дотроо хуваагдаж, өр зээлд баригдан, бүс нутаг бүрт цэргийн болон дайны үйл ажиллагаа явуулж байгаа талаар Ерөнхийлөгч Дилма онцолсон.

Тэрээр “Бидний хүсч байгаа дэлхийг хэрхэн бий болгох вэ” гэсэн сэдвийн дор сонирхолтой анхаарал татахуйц, их гүрнүүдийг зарим дайнаа зогсоох талаар илтгэлдээ хөндсөн тухай “Ройтерс” агнетлаг мэдээлээ. Тэрээр Бразиль улсад болох олимпын наадмын талаар ярьсангүй. Зөвхөн их гүрнүүдийг хоорондоо хагаралдаж, талцан хуваагдаж байгаа талаар НҮБ-д хандсан өнгө аястай илтгэл гэж ажиглагчид үзжээ.

НҮБ-ын эрх ашиг, ашиг сонирхол, хэтийн болон гол зорилго юу вэ гэдгийг дахин сануулжээ. Хэдийгээр Бразиль улс БРИКС-ийн гишүүн орон ч дэлхий нийт хуучны он жилүүд шиг нэгдэн нийлэх цаг өнгөрсөн, хөгжлийг хамтдаа туулдаг байсан хамтын ажиллагаа тасарсан. Гэвч Дилма Роуссефф үүнийг таслан зогсоохыг хүсч байгаагаа ийнхүү олон нийтэд хандаж хэлэв. Түүний илтгэлд “Улс орнууд өөрсдийн хөгжлийг зогссон мэт андуурч байна. Хөгжил удааширсан ч гэж эндүүрдэг” хэмээн хэлсэн нь сэтгүүлчдийн анхаарлыг татсан юм. 

Түүний хэлэх гэсэн гол санаа нь 1945 оноос хойш Дэлхийн улс орнуудыг нэгтгэж байсан зүйл өнөөдөр эсрэг болон хувирсан явдал гэжээ. Дэлхийн хөгжлийг тодорхойлж яваа 193 улс орон гурав, дөрөвхөн хэсэгт хуваагдан хоорондоо дайтаж байгаа нь Латин Америк тивийн хувьд гутамшиг, ичгүүр гэдгийг бүхэл бүтэн тивийн өмнөөс дэлхий нийтэд хандаад хэлчихлээ. Түүний илтгэл цахим хуудсуудаар болон “Youtube” сайтад бүрэн эхээрээ нийтлэгджээ. Тэрээр испани хэл дээр илтгэлээ тавьан байна.

Харин зарим сэтгүүлч түүнийг дэлхийн гол удирдагч нарын нэг болохыг хүсч ийнхүү олны анхаарлыг татаж байна гэж шүүмжлэв. Хамгий гол нь Латин Америк тивийн хамгийн том улс Бразиль, Аргентин улсын Ерөнхийлөгч нар эмэгтэй хүмүүс байгаа учраас таван тивийн нэг нь дайн дажингүй амар амгалан байгаа гэсэн өнцөгийг ч тоймчид хэлж байна. Үүнийг дагаад дэлхийн тавцанд эмэгтэй улстөрчдийн байр суурь чухал болж эхэлсэн гэдгийг харуулж байгаа тухай Зүүн Европын хэвлэлүүд мэдээлэх болсон. Ямартай ч, Дилма Роуссефф дэлхийн толгой удирдагч нарт болон НҮБ-д “Хамтдаа нэгдэх” уриалга дэвшүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан