Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар тамхи хэтрүүлсэн Ламар ухаан орохгүй байна

АНУ-ын Үндэсний сагсанбөмбөгийн од Ламар Одом хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс эрүүл мэндийн байдал нь тун хүнд байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг өмнө нь хар тамхины төрөл бүхий зүйл хэрэглэж байсан хэргээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд энэ удаад давтан хэрэгт унаж болзошгүй юм. Гэхдээ эрүүл мэнд нь маш хүнд, ухаан орохгүй тав хонож буй гэнэ. Яаралтай дуудлагаар эмч нар түүний гэрт нь очиход хамар амнаас нь хөөс сахарсан байдалтай олдсон талаар өгүүлжээ. Эмнэлэгт ухаан орохгүй ийн удах нь амиа алдах шалтгаан болно гэдгийг эмч нар урьдчилан сануулж байна. Гэсэн ч АНУ-ын Үндэсний сагсанбөмбөгийн лигийн од байсан Ламар Одомын төлөө хүмүүс олноороо залбирч байна. Эмчлүүлж байгаа эмнэлгийн гадаа шүтэн бишрэгч нар нь ухаан орохыг хүлээж сууж буй талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Hoyuulang ni hetruulen hereglesen yum.
Gertee bish emsiin buyu yanhnii gazart uhaangui baisan yum.
Хар тамхи бишээ виагра хэрэглээд ухаан алдсан. Энэ асуудлаас болж америкийн эрүүл мэндийн яамнаас виаграг хэрэглэхгүй байхыг анхааруулаад бган.
Gertee bish emsiin buyu yanhnii gazart uhaangui baisan yum.
Хамгийн их уншсан