Н.Төгсцогт 1992 оны 06-р сарын 23-нд төрсөн. “Алдар” спорт хорооны А.Гантулга багш анхны дасгалжуулагч нь байв. 2009 оны хавар БНХАУ-ын Жунхай хотод Азийн аваргын тэмцээн болоход Н.Төгсцогт хүрэл медаль авсан. Хүрэл медальтай галт тэрэгний буудал дээр ирэхэд гэр бүлийнхнээс нь өөр хүн угтаж аваагүй гэдэг. Харин намар нь дэлхийн аваргын мөнгөн медальтай эх оронд нь ирэхэд Монголын ард түмэн 17 настай хүүгээ баяртайгаар угтаж авсан. Үнэхээр ч Миланы рингэнд дэлхийн хүчтэнүүдийг өмнөө сөхрүүлсэн Н.Төгсцогтын тухай олон улсын хэвлэлүүд бичихдээ “17 настай хүүгийн нударга дэлхийд хүндэдлээ” гэж онцолж байсан юм.
Тэгвэл МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксчин болж тулаанаа амжилттай үргэлжлүүлсээр байгаа билээ. Хамгийн сүүлд наймдугаар сард гэхэд л АНУ-ын Жонатан Эрнандестэй хийж, ялсан. Энэхүү тулаан найман үе үргэлжилсний эцэст манай тамирчны ялалтаар өндөрлөсөн юм. Гавьяат тамирчин маань тун удахгүй ээлжит тулаанаа хийх гэж байна. Бэлтгэлээ базааж байгаа түүнд эмээ нь ийнхүү захижээ.