ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины эрх баригчдад өрөө төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас өгөөд багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч Украин ийм боломж бололцоо хэмээн мэдэгдэж нөхцөл байдалд хайхрамжгүй хандсан юм. Харин В.Путин тэднийг ОУВС-аас авах зээлийн мөнгөнөөсөө ОХУ-д өрөө төлөхийг шаардсан байна. Украины хувьд ОХУ-д гурван тэрбум ам.долларын өртэй. Энэ өр төлөгдөхгүй байх тусам хүү бодогдох учиртай хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч “дарамталжээ”.
Уг нь, ОУВС Украины өрийг дарах асуудалд нааштай хандаж, мөнгө зээлүүлэх болсон. Энэ саналыг В.Путин гаргасан ч талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө өр зээлийн асуудлыг цэгцлэхийг шаардсан талаар эх сурвалжууд мэдээллээ. ОХУ-ын хувьд эдийн засгийн хориг арга хэмжээнд байгаа ч улс орнуудаас авлага, өрөө авахаар шийдсэн бололтой.
Москвагаас Киевт өр зээлийн асуудал дээр хатуу байх болно гэдгээ өгүүлж, хувийн хөрөнгө оруулагчид өр зээлээ улсаас давхар нэхэж байгааг анхааруулсан байна. Тийм учраас Украины талаас өрөө яаралтай төлөхийг шаарджээ. ОУВС ойрын хугацаанд үлдэгдэл 17,5 тэрбум ам.долларын зээлийг олгохоор шийдвэрсэн. Гэвч санхүүжилт нь ороогүй учраас ганц хоёр долоо хоног хойшлох тухай Украины талд мэдэгдсэн удаатай. Европын холбоо, ОУВС, Европын төв банк зэрэг байгууллага Украинд эдийн засгийн хямралыг даван туулах, сэргээхийн тулд ийнхүү мөнгө зээлүүлж байгаа талаар өмнө нь мэдэгдсэн юм.
ОХУ Украинаас өрөө авах юм бол Украинтай яриад байх зүйл өөр үгүй хэмээн өгүүлсэн байна. Энэ талаар ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов өөрт ирсэн мэдээллийн дагуу “Украины зээлж байгаа мөнгөн дүнг мэдэж байна, гэхдээ Украин улс ОХУ-д өгөх өр зээлийн асуудлаа төлөх бодолгүй байгаа гэдгийг мэдсэн. Тиймээс Ерөнхийлөгчид илтгэсэн” хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь хэлсэн байна.
Хэрэв Украин өрөө төлөхгүй бол ОХУ Украинтай хийсэн гэрээний дагуу энэ өвөл байгалийн хий нийлүүлэхгүй гэдгийг ОХУ-ын Эрчим хүчний яамнаас анхааруулсан билээ. Хүнд нөхцөл байдалтай байгаа Украины Засгийн газар цаашид ОХУ-д төлөх мөнгийг хэрхэх талаар ярилцаж байгаа бололтой. АНУ-аас ч мөнгө зээлэхээр төлөвлөж буйг эх сурвалжууд мэдээлсээр байна. Санхүүгийн хувьд чадамжгүй улс орон болон хувирсан Украин өр зээлийн асуудлаас болж, Грек шиг болох ирээдүй хүлээж байгааг зарим эдийн засагч дүгнэн анхааруулав.
Улсын төсөв байхгүй, хувийн өмч ихтэй, эдийн засгийн сэргэлт, эргэлт байхгүй Украины хувьд энэ өвөл тун хүнд байх нь ойлгомжтой. Европын холбооноос тусламж гуйх нь тодорхой гэсэн таамгийг Минскээс дэвшүүлсэн. Тиймээс Украины эрх баригчид цаашид улс орноо хэрхэн авч явах талаар нарийн төлөвлөгөө боловсруулах шаардлага тулгараад байгааг сайн ойлгож байна гэдгийг В.Путин дурджээ.