БНХАУ-ын Батлан хамгаалах яамны генералууд болон адмирал Сун Жиан Гуо Иранд албаны айлчлал хийж байна. Тегеран хотод болсон уулзалтын үеэр талууд харилцан тохиролцож, цаашид Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хүсэл сонирхол маш их байгааг өгүүлжээ. Тиймээс эдийн засгийн нягт байдал чухал гэдгийг БНХАУ-ын армийн адмирал Сун Жиан Гуо онцолсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. БНХАУ-ын ардын армийн зүгээс Иран улсын Батлан хамгаалах салбарын явуулж байгаа үйл хэрэгт ихээхэн дэмжлэг хэрэгтэй байгааг ухамсарлан хамтран ажиллах нь хоёр улсын ирээдүйг улам бэхжүүлэнэ гэжээ. Бүс нутгийн аюулгүй байдал зэрэг хоёр улсын анхаарах ёстой зүйлд цаашид бие биедээ туслах нь олон улсын зүгээс дэмжлэг авна гэж албаныхан үзэж байна.