Францын мэс заслын үндэсний академийн мэргэжилтнүүд нь эрэгтэй хүний бэлэг эрхтэний хэвийнд тооцож болох уртыг тодорхойлсноо мэдэгджээ. Бодит үндэслэлгүйгээр эрхтэнээ томруулах мэс засал хийлгэх санаатай зарим эрчүүдийг тайвшруулах үүднээс ийм арга хэмжээ авсан юм байна.
Ингээд франц судлаачдын үзэж байгаагаар бол хэвийн үедээ 9-9,5 см урттай, хөвчирсөн үедээ 12,8-14,5 см урттай байдаг эрхтэнийн хэмжээг хэвийнд тооцож болох юм байна. Харин эрхтэний тойргийн урт нь тайван үед 8,5 см-9 см, хөвчирсөн үед 10-10,5 см байхыг хэвийн гэж үзэх ёстой юм байна.
Нэлээдгүй эрсдэл дагуулж байдаг эрхтэн томруулах мэс ажилбарт орохын өмнө эдгээр мэдээлэлтэй заавал танилцах хэрэгтэй гэж эмч нар үзжээ. “Хувцас солих өрөөний хам шинж” гэж нэрлэгддэг үзэгдлийн улмаас сүүлийн жилүүдэд мэс ажилбар хийлгэн эрхтэнийхээ уртыг нэмэх сонирхолтой эрчүүдийн тоо эрс нэмэгдсэнд Францын мэс засалчдын академи ихээхэн санаа зовж байгаа юм байна.