Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

3500 хутга мэс хадгалсан эмэгтэйг баривчилжээ

Америкийн Бруксвилль хотын нэгэн эмэгтнэй хөрш нь цонхыг нь хагалж, агааржуулагчийг нь эвдэллээ хэмээн цагдаад дуудлага өгчээ. Хууль сахиулагчдыг 47 настай Николь Дайкеме гэдэг эмэгтэйнд ирэхэд тэрээр хаалгаа түгжээд оруулахгүй байхаар нь хаалгыг нь эвдлэн ороход уртаас урт сэлмээр далайлган цагдаагийн нүүрийг арай л зүсчихээгүй байна.
Цагдаа аргагүйн эрхэнд эмэгтэйг үхлийн аюулгүй сумаар буудан шархдуулж саатуулаад гэрт нь үзлэг хийхэд төрөл бүрийн 3714 хутга мэс, сэлэм, балиус гарсан байна. Мөн, хүний биеийн эд эрхтнийг хаймраар хийж цавчиж хэрцгийллийн ёслол үйлдсэн ул мөр гарчээ.  Хууль сахиулагчид архадсан эмэгтэйд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд цагдаагийн хэсэгт аваачсан байна. Одоо түүнийг хүйтэн зэвсэг ашигласан, цагдаагийн өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн хэргээр буруутган шалгаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан