Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ираны туршсан балластик пуужин амжилттай болжээ

Зургаан талт уулзалт, олон улсын гэрээний дагуу Иран цөмийн эрчим хүч, уран баяжуулах тусгай гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч хоёр сарын дараа Иран улс холын тусгалтай баллистик пуужин туршиж, амжилттай болсон талаар Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Энэхүү пуужин нь Ираны түүхэнд хамгийн хол зайд хөөрөх чадвартай пуужин бөгөөд томоохон ололт амжилт болсон гэв.

Баллистик пуужин нь шинэ төслийн нэг хэсэг бөгөөд ямар ч бүс нутгийн аюул заналхийлэл дагуулаагүй нэгэн туршилт байсан гэнэ. Хамгийн гол нь Ираны мэргэжилтнүүд шинэ пуужингаар дамжуулан хиймэл дагуул хөөргөх төсөл нэг алхмаар урагшилж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Иран улсын Батлан хамгаалах яамны сайд бригадын генерал Хоссейн Дегра цөмийн зэвсэг гэгчээр дэлхийн хөгжлөөс 10 жил хоцрогдсон ч ийнхүү холын тусгалаар шинэ дээд амжилт олсон нь батлан хамгаалах яаманд ч томоохон эрч хүч өгсөн талаар өгүүлэв.

Иран улсын Батлан хам­гаа­­лах яамны зүгээс “Дотоодын цэргийн туршилт учраас ямар ч улс орноос зөвшөөрөл аваагүй ийнхүү өөрсдөө явууллаа. Ямар ч гэмтэл бэртэл, хохирол дагуу­лаагүй бөгөөд бүс нутагт аюул авчраагүй” хэмээн тайл­бар­­лав. Шинэ баллистик пуужин­гийн давуу тал нь өөрөө өөрийгөө устгаж чадах хүчин чадалтай юм. Тиймээс алсын удирдлага нь маш найдвартай. Барууны орнууд болон НАТО, НҮБ-ын зүгээс Иран улсын туршилтыг хү­лээн зөвшөөрч анхаарал хандуу­лаагүй ч Израиль шүүмжилсэн мэ­­дэгдэл хийсэн. Ням гарагт хөөрсөн пуужин нь амжилт­­тай болсон нь Ойрхи Дорнодод хурцадмал байдал дагуулж байгааг бусад улс орон мэдэхгүй байгаа талаар Израилийн талаас мэдэгдсэн. Гэвч бүх зүйл ном журмын дагуу явагдсан тул олон улсын зүгээс болон зургаан талт улс орнууд чимээгүй өнгөрлөө.

Шинэ пуужин Иран улсын стратегийн хамгаалалт, довтолгооны шинэ бүтэц, шинэ системийн дагуу бүрэн дүүрэн ажиллах боломж олгож байгаа юм байна. Тайлбарлавал, өмнө нь богино зайн тусгалтай пуужингууд Иран улсад бүртгэлтэй байсан бол энэ төрлийн алсын тусгалтай пуужингуудад цөмийн зэвсэг хийхгүй гэх баталгаагүй аж. Энэхүү баллистик пуужин нь 1700 км замыг хангалттай туулах чадвартай, 500 метрийн дотор хүчтэй цохилт өгөх хүчин чадалтай гэнэ.
Ираны үйлдвэрүүд энэхүү загварын пуужинг гурван төрлөөр үйлдвэрлэх боломжтой талаар мэдэгдсэн аж. Пуужин өөр дээрээ 750 кг зүйлийг тээвэрлэх хүчин чадалтай. Ирэх жилээс тэд тусгайлан пуужинг сайжруулах талаар төсөл боловсруулж хэрэгжүүлэх аж. Шахаб-3 нэртэй баллистик пуужин нь Хойд Солонгос улсын Нодонг баллистик пуужинтай адилхан бөгөөд ийнхүү хөгжлийн нэг шугаманд орж эхэлсэн гэдгийг Батлан хамгаалах яамны зүгээс мэдэгдсэн. 

Яагаад сүүлийн жилүүдэд Иран улс баллистик пуужин үйлдвэрлэж, яагаад цөмийн хөтөлбөрийн асуудлаар Иран улсыг хүлээн зөвшөөрсөн эсэх нь одоогоор тодорхой бус ч Ойрхи Дорнодод Иран улс ойрын 10, 20 жил өөрсдийн ноёрхлоо тогтоож, эдийн засаг зэвсэгт хүчин зэргээр манлайлна гэдгийг ажиглагчид таамаглаж байна. Тегеран алсын удирдлагатай системийг хөгжүүлж байгаа нь барууны орнуудаас ирэх шахалт дарамт улам бүр багасч буйн нэг илрэл. Зөвхөн уран баяжуулах биш цөмийн пуужин, цөмийн хө­төлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн нь Ира­ныг улам хүчирхэг болгож байгаа.

Үүний хажуугаар Иран улс Батлан хамгаалах салбарыг улам өргөжүүлээд байгаа бө­гөөд Дотоодын цэрэг, цагдаа­гийн бие бүрэлдэхүүн дээр тусгайлан анхаарал хандуулж жи­лээс жилд өргөжин тэлж байна. Энэ нь цэргийн салбарт чухал түүхэн хуудас нээсэн гэдгийг Иран улс дэлхийд батлан харуулсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

1979 оны хувьсгалын дараа олон жил Иран улсын хөгжлийг тогтвортой байлгаж байсан зүйл нь байгалийн баялаг, газарзүйн ашигтай байрлал. Энэ давуу байдлаа ашиглан Иран улс цөмийн хөтөлбөрийг барууныханд хүлээн зөвшөөрүүлж чадсан гэдгийг тоймчид хэлдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан