Сирийн агаарын орон зайн аюулгүй байдлын асуудлаар АНУ-тай хийх хэлэлцээнд оролцохыг ОХУ-ын эрх баригчид зөвшөөрсөн гэж Пентагон мэдээлжээ.
“Сирид явуулж буй агаарын ажиллагааны аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэх саналд Америкийн Батлан хамгаалах яам Оросын яамнаас албан ёсоор хариу авсан” гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Питер Кук мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар Оросын тал саналыг судалж байна гэж Кук хэлжээ. Түүний хэлснээр, хэлэлцээг амралтын өдрүүдэд хийж магадгүй.
Сирид явуулж буй цэргийн ажиллагааг АНУ ОХУ-тай зохицуулах төлөвлөгөөгүй байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Эштон Картер 10 дугаар сарын 7-нд мэдэгджээ.
“ОХУ буруу стратегийг сонгосон гэж бид үзэж байгаа. Тэд “Лалын улс”-тай холбоогүй байд цохилт өгсөөр байгаа бөгөөд энэ бол маш ноцтой алдаа гэж бид үзэж байна” гэж Картер мэдэгдсэн байна.
Нислэгийн аюулгүй байдал зэрэг Сирийн ажиллагааны зөвхөн техникийн асуудлыг АНУ тус улстай хэлэлцэнэ гэж тэрбээр нэмж хэлжээ. АНУ “Лалын улс” бүлэглэлийг террорист байгууллага гэж үзэхгүй байгаа бөгөөд тус бүлэглэлийн босогчдын байрлалын талаарх мэдээллийг ОХУ-д өгөхөөс нэг бус удаа татгалзсан гэж Оросын Батлан хамгаалах яам хариуд нь мэдэгджээ.