Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Африкт 14 зааныг химийн хорт бодисоор хөнөөж, соёог нь авахыг оролджээ

Б.БААТАР

Зимбабве улсад 14 заан цианит натри хлорт хордож үхсэн байна. Энэ хэргийг тус улсын цагдаагийн газар, байгаль орчин хамгаалах ан амьтдын тусгай мөрдөгчид шалгаж байгаа аж.

Зимбабве улсын үндэсний паркийн албаны хүмүүс өчигдөр хэвлэлийн бага хурал зарлан манай дэлхийн хамгийн том амьтдын нэг болох заан сүргээрээ шахуу амиа алдсан байдалтай олдсон талаар мэдээллээ. Хэргийн газарт үзлэг хийхэд 11 заан нь цианит натрид хордсон нь тогтоогдсон байна. Тэднийг Хванге үндэсний паркаас олжээ. Өмнө нь энэ паркт АНУ-ын шүдний эмч арсланг устгаж байсан удаатай. Харин энэ удаагийн хэрэг ямар учир шалтгаантай болох талаар үнэн, зөв мэдээлэл авахыг хүсч буй хүний тоонэмэгдсээр байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар бол эдгээр зааныг онгон байгальд амьдрах нь аюултай гэж үзсэн учир Кени улсад байрлах дээрх үндэсний паркт байрлуулах шийдвэр гаргасан гэнэ. Харамсалтай нь, дээрх 11 заанаас гадна Матусадона үндэсний паркт байрладаг гурван заан ч мөн адил хордож үхсэн байдалтай олджээ. Матусадона үндэсний парк нь Зимбабве улсын баруун хэсэгт байрладаг аж. Энэхүү хэрэгт холбоотой байж мэдэх таван сэжигтнийг баривчлаад байгаа бөгөөд хэргийг нягталж дуусах хүртэл суллахгүй гэнэ. Учир нь, үндэсний паркт үхсэн заануудыг санаатайгаар хордуулсан байсан гэдгийг эмч нар нотлоод байгаа юм. Хэргийн газар улбар шар өнгийн хорт бодис асгасан байсан учраас тэд ийнхүү хашаанаасаа гарч чадалгүй хордож үхсэн байна.Тэгвэл Хванге үндэсний паркт мөн амиа алдсан заануудыг яг адилхан хорт бодисоор хордуулсан болохыг тогтоосон. Гэхдээ 14 зааны дөрвийнх нь соёог авсан байдалтай олдсон нь хүмүүсийг цочролд оруулаад байгаа юм. Түүгээр ч зогсохгүй үлдсэн заануудын соёог хооронд нь холбосон байсан аж. Ийнхүү соёоны төлөө заануудыг цианит натри бодисоор хордуулж хөнөөсөн хэрэг нь Африк даяар цацагдаж, хэрэг үйлдсэн хүмүүст цаазлах ял оноох талаар олон улсад яригдаж эхлээд байна.  14 заа­ны хамгийн бага нь гурав­хан сартай тугал байсан бөгөөд соёо нь дөнгөж цухуйх төдийбайсан аж. Цианит нат­ригийн хорт бодис нь заа­нуу­дыг амьсгалж чадахгүй бол­гож, улмаар амьсгалын замыг нь түгжин арьсыг нь сэн байжээ. Мөн үхэх вцад заа­нуудын туурайнууд нь хугарч, хумс нь ховхорсон байна.

Мэргэжилтнүүд хэрэг явдлын талаар “Хэрэв хэрэгтнүүд зөвхөн соёог нь авахыг оролдсон бол ийнхүү олон зааныг алах хэрэггүй байсан юм. Яагаад гэвэл соёо нь хорт бодист мөн түлэгдэх учраас эхлээд тэд зааны соёонуудыг авч, дараа нь хорт бодист хордож үхсэн болгох гэж харагдуулахаар оролдсон нь илт байна. Иймэрхүү хөгийн арга мэхтэй ашиг хонжоо хөөсөн анчдад хуулийн хатуу арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байна.

Хэргийн газар Пала гөрөөс болон тас шувуунууд цианит натрид хордсон байсан бөгөөд паркийн хүмүүс ч эрүүл мэндээрээ хохирчээ. Олон улсад хамгийн сүүлд 2013 онд 300 гаруй заан цианит натрид хордон үй олноороо хөнөөгдөж байжээ. Зимбабве улсын эрх баригчид зааныг хөнөөх үйл явдлыг таслан зогсоохын тулд хууль бус анчидтай хатуу тэмцэх аяныг өрнүүлж заануудыг хөрш орнуудын парк руу шилжүүлж хамгаалах ажил хийсэн нь энэ юм байна. Иймэрхүү хордуулдаг арга нь хамгийн энгийн, амархан үхэл байсаар ирсэн гэдгийг албаныхан өгүүлсэн. Учир нь, хорт бодис цацагдаж эхэлсэн тохиолдолд шууд л газарт хэвтэн үхэлтэйгээ тэмцдэг байна. Ямар ч буун дуу гарахгүй, ямар ч дохио байхгүй. Чимээгүй бас хурдан. Сүргээрээ амьдардаг зааны хувьд иймэрхүү дайралтаас хамгаалж томчууд нь тугалнуудаа дотроо хийн өөрсдөө тойрог болон зогсдог ч тэд химийн хорт бодисын өмнө хүч хүрэхгүй. Бие тэнхээгийн хувьд хордуулж алах нь маш их өвчин, шаналалыг дагуулж үхдэг талаар амьтны хүрээлэнгийн ажилтнууд хэлсээр байгаа юм. 

Зааны хувьд дэлхийн аюултай амьтдын тоонд багтдаг бөгөөд том чих, зургаан тонн шахуу жин, дөрвөн метр өндөр бие, аварга том соёо зэрэг нь түүнийг дайснаас хамгаалдаг ч химийн бодис лав биш. Заан хамгийн ухаалаг амьтдын нэг бөгөөд санах ой нь хамгийн удаан бас сайн амьтан. Том чих нь ойр орчмын дуу чимээг маш тод сонсдог. Жилд зааны хөлөнд дарагдаж амиа алдсан хүмүүсийн тоо дунджаар 500 байдаг. Ихэвчлэн жуулчид зааны хөлд дарагдан амиа алддаг байна.

Манай дэлхийн хамгийн их ховордож байгаа амьтдын нэг заан нь дэлхий дээр үлдэх том амьтдын сүүлийн төрөл байж ч мэдэх юм. Харамсалтай нь тэдний шүд, соёо, хумс зэргийг дэлхий дээр үнэтэй худалдан авч байгаа нь энэ төрлийн бизнесийг хөгжүүлэхэд тусламж болсоор байна. Тэдний төрөл нь 2010 оныг хүртэл хоёр гэж ангилж байсан. Гэвч 2011 онд Канадын амьтан судлаачдын баг хамгийн багадаа гурван төрлийн заан байдаг болохыг олж тогтоожээ.
Ази, Саванна буюу Африк, Африкийн ойн заан болон арслан заан гэх мэт олон төрөл байсан нь тогтоогдоод байгаа юм. Тэд үүрийнгэгээнээр болон өглөө хамгийн идэвхтэй амьдардаг амьтад. Тэдний шүд соёо нь ургадаг бөгөөд соёо нь ухаж, өргөх нэгэн төрлийн багаж нь юм. Өдөрт хоёр, гуравхан цаг унтдаг эдгээр том биетэй заан үлдсэн цагтаа өөрийгөө тэжээх хоол хүнсийг хайдаг байна. Өдөрт 150 кг ургамал, өвс тэжээл тэднийг хангадаг аж.

Манай дэлхийн хамгийн том заан дөрвөн метр өндөртэй Жамбо нэртэй заан байжээ. 1861 онд төрсөн аварга заан нь Саванна төрөлдөө багтдаг бөгөөд Их Британи улсад шилжүүлсэн түүхтэй. Түүнийг Их Британи улсаас 1881 онд АНУ-ын уран барималч 10 мянган ам.доллараар худалдан авч улмаар циркийн жүжигчин болгосон юм байна. Дэлхий дээр түүнээс хойш том биетэй заан төрөөгүй бөгөөд өдийг хүртэл заануудыг хамгаалах олон улсын аян, хөдөлгөөнд олон хүн хөрөнгө мөнгө харамлахгүй байсаар байгаа нь сайн хэрэг. Гэвч ийнхүү сайны хажуугаар олон анчид, ашиг хонжоо хөөсөн бизнесийн хүрээний хүмүүсийн улмаас устан үгүй болсоор байна.

Эр зааны урт нь 6-7 мерт бол өндөр нь 3-4 метр байдаг аж. Жин нь зургаан тонн. Эмэгчин заан нь арай жижиг биетэй. Дэлхий дээр араатан амьтад хүртэд дайсан биш байхад хүмүүс зааныг хөнөөж байгаа нь харамсалтай. Дөнгөж төрсөн зааны тугал руу арслан, матар дайрах тохиолдол маш ховор. Учир нь, дайрах гэж байгаад зааны хөлд дэвсүүлж үхсэн тохиолдол олон болох талаар амьтан судлаачид тогтоосон. Ямартай ч ийнхүү дахин 14 заан харамсалтайгаар амиа алдсан нь дэлхийн нийтийн анхаарлыг татлаа. Цаашид НҮБ, тивүүдийн холбоо анхаарлаа хандуулж ажиллана гэдэгт итгэсэн хүмүүс их байгаа талаар сэтгүүлчид онцолж байна. Мөн зааны соёо, шүдээр хийсэн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь тэднийг аварч байгаагийн нэг илрэл гэдгийг ажиглагчид тайлбарласан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан