Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Батцэцэг дэлхийн чансааг тэргүүллээ


Өнгөрөгч наймдугаар сард АНУ-ын Лас Вегас хотноо бослон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүнг харгалзаж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тамирчдын чансааг шинэчлэн гаргажээ. Эл жагсаалтад эрэгтэйчүүдээс 57 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр тав, 61 кг-д барилдсан ОУХМ Б.Номин хоёр, 65 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран зургаа, 74 кг-д хүч үзсэн ОУХМ П.Өнөрбат гурав, 86 кг-д зодоглосон О.Үйтүмэн 12, 125 кг-д Ж.Чулуунбат зургаад бичигдсэн байна.

Харин эмэгэтэйчүүдээс 48 кг-д Э.Нарангэрэл 18, 53 кг-д Д.Отгонцэцэг 11, 55 кг-д С.Бямбацэрэн ес, 58 кг-д Т.Шоовдор 19 дүгээр байрт бичигдсэн бол 60 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хоёр, 69 кг-д Гавьяат тамирчин С.Батцэцэг нэгдүгээрт байр эрэмбэлэгдэж чансаагаар тэргүүлж байна.

Манай бөхчүүд өнгөрсөн дэлхийн аваргаас зургаан олимпын эрх авсан, мөн өмнөх оноо цуглуулах тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн нь чансаа дээгүүр бичигдэхэд чухал нөлөө үзүүлсэн аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан