Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын холбоо “СОФИЯ” ажиллагааг эхлүүллээ

Сири, Ирак, Ливи зэрэг орнуудаас Европыг зорьж байгаа цагаачдыг хууль бусаар хил дамнуулан ашиг олдог наймаачидтай Европын холбоо тэмцэхээр шийджээ. Эхний ээлжинд Газар дундын тэнгист яваа цагаачдыг хянах, хил нэвтрэх үйл явцыг таслан зогсоож, Ливи, Сирийн цагаачдад хяналт тогтоож далай тэнгис рүү гарах бүхий л гарцыг хаахаар төлөвлөсөн байна.

Энэхүү ажиллагааг “София” гэж нэрлэсэн бөгөөд хүний наймаа, хууль бусаар хил гаргадаг  сүлжээг таслан зогсооно гэж мэдэгдээд байна.  Өмнө нь “далайн хав” ажиллагааг Итали зохион байгуулж байсан ч цагаачдын тоо нэмэгдсээр нөхцөл байдал хяналтаас гарч байсан удаатай. Гэвч “София” ажиллагаа цагаачдыг задгай тэнгист гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Гэхдээ зөвхөн аврах ажиллагаа биш харин хүний наймааг давхар хянах болно гэдгийг албаныхан өгүүлжээ.

Өнөөдрийг хүртэл Европын холбоо амьд үлдсэн хүмүүс болон далайд гарсан цагаачдын амь насанд санаа зовинож аврах ажиллагаанд хүчээ төвлөрүүлж байсан бол өчигдрөөс эхлэн далайд гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд анхаарлаа хандуулж эхэллээ. Энэ жилийн хувьд гэхэд 130 мянган цагаач Европын холбооны газар нутагт нэвтэрсэн бүртгэл байдаг. Хойд Африкийн улс орнуудаас олон зуун мянган хүн дүрвэн гарсан бүртгэл нь хяналтын хэсэг ажлаа сайн хийх шаардлагатай байгааг өнгөрсөн хугацаанд батлан харуулсан юм. Харин ойролцоогоор 2700 гаруй хүн задгай тэнгист живж амь насаа алдсан харамсалтай тоо байна. 

Тэгвэл яагаад Европын холбооны улс орнууд руу цагаачлах болсон талаар эрх баригчид толгойгоо “гашилгаж” байна. Ажиглагчид үүнийг янз бүрээр тайлбарлаж байгаа ч эхний ээлжид цагаачдын урсгалыг зогсоох хэрэгтэй гэдэгтэй санад нэгдэж байгаа юм. “София” ажиллагаанд 1.2 тэрбум ам.доллар зарцуулах төсөв баталсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Ливиэс Итали руу, Туркээс Грек рүү чиглэж байгаа урсгалыг хаах, зогсоох тал дээр л эрх баригчид анхаарлаа хандуулж байна гэхэд хилсдэхгүй.

Хууль бус далай тэнгист цагаачдыг гаргаж, аюул дагуулж байгаа хүмүүс энэ бүх цагаачдын асуудлын эхлэлийг тавьж байгаа бололтой. Итали Малта руу хүмүүсийг гаргаж байгаа наймаачдын үр дүнгээр олон мянган хүн амиа алдсан. Гэвч Сомали эмэгтэй өөрийн охиныг ХБНГУ-д төрүүлж түүнийгээ “София” гэж нэрлэсэн учраас ийнхүү дээрх ажиллагааг “София” гэж нэрлэхээр болсон байна. Италийн зүгээс Их Британи улс цагаачдын асуудалд их хөндий хандаж байгааг онцолж Европын холбооноос бусад улс орнууд тусалж дэмжихийг шаардаж байгаагаа өгүүлжээ.

Европын холбооны Гадаад асуудал хариуцсан дарга Федерика Могерени “Бид цагаачдыг европ руу илгээж байгаа хууль бус наймаачдыг олж илрүүлэх болно. Тэгээд тэднийг шийтгэж, олон хүний аминд хүрсэн үйл явдалд буруутгах болно” хэмээн хатуу үг хэвлэлийн бага хуралын үеэр хэлсэн байна. Их хэмжээний цагаачдын цуваа Европын улс орнуудад гэмт хэргийг гаралтыг нэмэгдүүлэх эхлэлийг тавьж байгааг зарим улсын цагдаа нар онцлон анхааруулсаар байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан