Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Парт тайм” чиглүүлэх сургалтанд 100 гаруй залуус ажилтай боллоо

Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь цагийн ажил хайгч оюутан залууст зориулсан “Парт тайм” чиглүүлэх сургалтаа 29 дахь удаагаа  амжилттай зохион байгууллаа.  Энэхүү сургалт нь цагийн ажил хайгчдад цагийн ажлын хөлс, цагийн ажил хийх давуу тал, цагийн ажил хийхэд анхаарах зүйлс, ажил олгогчтой хэрхэн уулзах гэх мэт мэдээ мэдээллүүдийг өгсөн юм.

 Энэ удаагийн сургалтад “ Боломжийг бусдаас хайж биш өөрөө бүтээ” сэдвээр ЗХТБ-ийн сургалт хариуцсан менежер З.Отгонзаяа маш сонирхолтой лекц уншсан юм. Тэрээр оюутан залуусд хандан “ Бидний зам гэрэлтэй байна бурханд ч биш чөтгөрт ч биш өөртөө л амьдралаа даатгаж, бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийцгээе” хэмээн уриалсан юм. Мөн энэ сургалтад хамрагдсан оюутан залуус цагийн ажлын талаар чөлөөтэй ярилцан санал бодлоо хуваалцаж байлаа.

Оюутнуудын дийлэнх нь цалин сайтай оффис ажил болон зөөгчийн ажил хийх сонирхолтой байна. Мөн Нэгүл Монголын Хүний Нөөцийн Боловсролын Инститиут нь оюутан залууст цалинжингаа суралцах боломжийг танилцуулсан юм. Сургалтын  төгсгөлд 61 төрлийн ажлын байр танилцуулан 114 оюутан зуучлагдлаа. Ажил хөдөлмөр эрхэлж ирээдүйнхээ зорилгын төлөө алхаж байгаа бүх залуустаа амжилт хүсье. Ажилтай орлоготой залуу бүрийн төлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан