Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ чингэлэгтэй усан онгоцоо хайсаар байна

АНУ-ын чингэлэгтэй ачаа тээврийн усан онгоц алга болоод хоёр хонож байна. Хэдийгээр эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа ч Эль Фаро нэртэй ачааны онгоцыг хайх ажиллагаа удааширсан нь цаг агаарын таагүй байдалтай холбоотой гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. 19 цагийн турш эргийн хамгаалалтын аврах ажилтнууд хамгийн сүүлд дохио ирсэн газраас эхлэн далайг самнажээ. Өчигдөр аврах багийнхан нэг удаагийн аврах завийг илрүүлсэн гэж мэдэгдэж байгаа ч онгоцны багийнхныг амьд гэх баттай мэдээлэл хараахан алга. Карибийн тэнгист осолдсон байх магадлалтай ачааны онгоцыг хайх ажиллагааг 225 км хүрээнд хийж байгаа юм. Зарим тохиолдолд ачааны бүртгэлтэй чингэлгүүд задгай тэнгист хөвөх тохиолдол бий. Тиймээс ачааны онгоцны багийнхан ч гэсэн амьд үлдсэн бол хаа нэг газар хөвж яваа гэдгийг албаныхан хэлсээр буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан