АНУ-ын Өмнөд Каролина муж улсад олон өдөр орсон усархаг борооны улмаас маш их хэмжээний ус хуралдаж, үерийн гамшиг нүүрлээд байна. Автомашины замууд хаагдсан бол олон нийтийн тээврийн хэрэгслүүд бүгд зогссон аж.
Мужийн удирдлага хохирлын хэмжээг өчигдөр мэдэгдэж, нөхцөл байдал маш хүнд байгаа учраас иргэд гэртээ байхыг зөвлөсөн байна. Хэдэн тэрбум ам.долларын хохирол гараад байгаа төдийгүй усархаг бороо зогсох эсэх нь тодорхой бус гэдгийг өчигдөр мэдээлсэн. Нийт мужийн хэмжээнд 11 хүн амиа алдсан байна.
Харин тэдний тал нь автомашины ослоор, тал нь үерийн усанд живсэн байжээ. Хойд Каролина мужийн зүгээс өмнөдөд тусламжийн цуваа илгээж эхэлсэн бөгөөд мужийн захиргаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандан анхааралдаа авахыг хүссэн аж. Ойрын таван жилд АНУ-д яг иймэрхүү олон өдрийн усархаг бороо ороогүй бөгөөд ийм хэмжээний хохирол дагуулж байгаагүй гэдгийг мужийн амбан захирагч өгүүлжээ.