Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио 2016 олимпийн төсөв дутжээ

Бразильд ирэх жил зуны олимпын наадам болох учиртай. Гэвч зохион байгуулагч улсын зүгээс төсөв хүрэлцэхгүй байгаа учраас мөнгө санхүүгийн тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа талаар ам нээсэн бололтой.
Тэдэнд нийт төсвийн 30 хувь буюу 3,6 тэрбум ам.доллар хэрэгтэй гэжээ. Яагаад ийм нөхцөл байдалтай тулгарсан талаар олон улсын олимпын хорооноос асуутал “төсвийг давуулан хэрэглэсэн” гэсэн тайлбар өгчээ. Цаг нь тулсан ийм үед Бразиль улс ийнхүү хариуцлагагүй зүйл мэдэгдэж байгаа нь олон тамирчны хөдөлмөрийг талаар болгох аюултай хэмээн шүүмжиллээ. Ингээд яаралтай хурал зарлаж, төсвийг нөхөх байгууллага, санхүүгийн боломж бололцооны талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ мөнгөн дүнг шийдэж чадах юм бол Бразилийн олимпын хороо олсон ашгаас эргүүлэн хүүтэй төлөх талаар ч ам гарав.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан