Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг орос цэргийн толгойд 21,2 мянган ам.доллар Исламын улс амлаж эхлэв


Лалын улс бүлэглэлийн дайчид ОХУ-ын Латаки дахь цэргийн бааз руу гал нээжээ. Мөн Аль Кайдагийн террористууд  оросын цэрэг бүрийн төлөө шан харамж амлаж эхэлсэн байна. Аль Кайдагийн Сири дэх бүлгийн удирдлага дор ОХУ-ын цэргийн бааз руу гал нээсэн террористууд орос цэрэг бүрийн толгойд 21,2 мянган ам.долларын шагнал амласан хэмээн NEWSru.com мэдээлэв.
Үүний зэрэгцээ Сирийн удирдагч Башар Асадын үхмэл дэглэмийг эсэргүүцэгчид буюу сөрөг хүчнийхэн хэмээн өөрсдийгөө нэрлэгсэд  Орос Ираны эсрэг холбоо бий болгох саналыг бүс нутгийн улсуудад уриалсан байна. Тэд энэ тухайгаа захиагаар илэрхийлэн бүс нутгийн орнуулал илгээжээ. ОХУ-ын зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр Асадын буюу Сирийн Засгийн газар босогчдын хэд хэдэн байрлалд цохилт өгч байгаа бөгөөд үүнээс үүдэн террористууд багагүй хохирол амсч байгаа учраас оросын дайчдыг баривчлахын төлөө улайран, олон нийтийн сүлжээнд хүртэл шагнал амласан зурагт хуудсууд байршуулжээ. Германы Die Welt сонинд бичсэнээр ОХУ-ын цэргийн хүчний цохилтоос үүдэн Лалын улс бүлэглэлийн дайчид олноороо дүрвэн зугатаж байгаа гэдэг нь ташаа ойлголт юм. Тус сонин Лалын улсын Ахрар аш Шам бүлэглэл оросын зэвсэгт хүчинтэй бахархалтайгаар тулалдаж эхэлсэн бөгөөд Сирийн зүг хөөрч байгаа бөмбөгдөгч онгоц бүхий ОХУ-ын цэргийн бааз байршиж буй Латаки орчим руу гал нээж эхэлсэн гэдгийг бататган бичжээ. Мөн тэрээр ОХУ-ын нисэх хүчний аэродромыг бөмбөгдөх “Град”-ын ойролцоох ууланд нэг долоо хоногийн өмнө байршуулсан бөгөөд зөвхөн нэг өдөрт Асадын цэргийн агуулахаас дээрэмдсэн 49 бөмбөгийг илгээсэн гэнэ. Үүнээс хоёр нь л агаараас цохилт өгөх баазын ойролцоо дэлбэрлээ гэж бичжээ.

Мөн Латакийн ойролцоох ууланд “ОХУ-тай бодох тусгай тооцоо” нэртэй хэд хэдэн алан хядагчдын бүлгэм бүгж буй гэнэ. Тэд бол Лалын улсад зүтгэгч Чеченийн исламистууд аж.

Чеченийн хойд кавказ дахь тулаанд оролцож байсан яахаас үл буцах болсон алан хядагчдын эдгээр бүлгэмийг Адшнад аль Кавказ, Жунд аль Шам, Жамаат Тархаан гэж нэрлэх бөгөөд тэд Аль Кайдагийн талд аль эртнээс зүтгэж буй гэнэ.
Лалын улсын талд чеченийн исламистуудаас гадна ОХУ-ын 2,4 мянган иргэн тулалдаж байна гэсэн тоо баримтууд оросын тагнуулынхан гаргасан байдаг юм.

0 Сэтгэгдэл
bangagiin zognol biel ihelleede udahgui europed auyl uchirna bas laliin ertonts suirne
orosuud odoo buurch zanaltai ustgah ni todorhoi.
Harj l baiya OXU hen gedgee haruulnaa naadah chini ANU bolon tednii holbootonuudiin orosoos aisandaa helj tarhi ugaasan uildel bn
Хамгийн их уншсан