“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх агаарын ажиллагааны үеэр 10 гаруй байг нэмж устгалаа гэж ОХУ-ны Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Террористуудын хангамжийн бааз, хуарангуудад бямба гарагаас цохилт өгч, устгаж эхэлсэн. Агаарын кампанит ажил босогчдод маш хүнд цохилт болсон гэж тус яам мэдэгдэлдээ дурджээ.
Сирийн баруун хойд нутгийн Латакиа хотын ойролцоох агаарын цэргийн баазад бөмбөгдөгч зэрэг 50 орчим нисэх онгоцоо ОХУ байрлуулсан гэж тус улсын хэвлэлд мэдээлсэн байна.
Мөн Сирид ОХУ-ын 2000 орчим цэргийн албан хаагч байрлаж байгаагийн зарим нь Сирийн баруун нутгийн Тартус боомт дахь тэнгисийн цэргийн баазад байрлаж байна.
Нисэх онгоцуудын түлшийг Хар тэнгис дэх нефтийн боомтоос шатахуун тээгч хөлөг онгоцоор Сирид хүргэж байгаа бөгөөд аюулгүй байдлыг нь ОХУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд хангаж байна гэж хэвлэлд мөн мэдээлжээ.
ОХУ агаарын цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд түлш, байлдааны хэрэгсэл тээвэрлэх маршрутаа аюулгүй болгосон байна.