Жүдо бөхийн Ташкентын Гран при тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд манай улсаас 10 жүдоч хүч, ур чадвараа сорих юм.
Тус тэмцээнд дэлхийн 58 орны эрэгтэй 216, эмэгтэй 167, нийт 382 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгчээ. Дэлхийн аварга шалгаруулах энэ оны тэмцээний дараа болж байгаа олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ны албан ёсны олимпийн эрхийн оноо өгөх энэ тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ний мөнгөн медальт Д.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх, М.Ганболд, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, +100 кг-д Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр нар зодоглох бол эмэгтэй жүдочдоос 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, +78 кг-д ОУХМ О.Жавзмаа нар өрсөлдөхөөр Ташкентыг зорьсон юм.