АНУ-ын Ерөннхийлөгчийн сонгуульд ирэх жил нэр дэвших гэж байгаа Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг Сирид цэргийн үйл ажиллагаа, агаарын довтолгоог нь явуул гэж уриалсан байна. Тэрээр “Путинг зүгээр зөнгөөр нь хаяа. Сири дэх лалын дайчидтай нь тулалдуул. Энэ бол бидний асуудал биш” гэжээ. Тэрээр ийнхүү олон улсад болж байгаа үйл явдалд анхаарал хандуулж ажиллаж эхэлсэн гэдгийг ийнхүү баталлаа. Өмнө нь олон улсын үйл явдалд туршлага дутах талаар хэвлэлийнхэн өгүүлсэн удаатай. Тиймээс дутагдалтай талаа тэрээр ийнхүү бага багаар нөхөхийг оролдож байгаа бололтой. Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Дональдийн хувьд АНУ олон улсад заримдаа хэтэрхий олон зүйлд хөндлөнгөөс оролцож байгааг шүүмжилсэн өнгө аястай зүйл ярьжээ. Сирийн ерөнхийлөгчид ОХУ туслах нь тэдний л асуудал гэдгийг тэрээр өгүүлээд иймэрхүү зүйлд АНУ цаашид ажиглагчийн байр суурьнаас хандах учиртай талаар онцолсон байна.