Их Британи Сирийн нутагт болж байгаа иргэний дайны талаар урт хугацаанд хэлэлцэж, НҮБ-ын ээлжит хуралдааны үеэр олон улсад танилцуулахаар болжээ. Хэрэв НҮБ-ын хурал дээр олон улс хүлээн зөвшөөрч энхийн гэрээг мөрдөх заавар гарах юм бол Сирийн Засгийн газар хүлээн зөвшөөрөх эсэх нь мөн эргэлзээтэй. ОХУ-ын газар нутагт агаарын довтолгоог явуулах гэж байгаа үйл явдлыг НҮБ хэрхэн харах нь мөн л асуудал дагуулсаар байгаа. Башар Аль Ассад НҮБ-ын ээлжит хуралдаан дээр очно.
Гэвч түүнийг дэмжигч улс орнууд НҮБ-ийн хурал дээр нөлөөлөх нь юу бол гэдгийг ажиглагчид тайлбарласаар байна. Ард иргэдийнхээ эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж нэг хэсэг олон улсад шүүмжлэлд өртөөд байсан Башар Аль Ассадын Засгийн газрын эсрэг хориг арга хэмжээг улс орнууд дэмжээгүй. Учир нь, лалын дайчид буюу ИСИС Сирийн газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой болж Сирийн арми цэргийн ажиллагааг дангаараа явуулах болсон юм.