Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австрали дуучин Крис Брауныг нэвтрүүлэхгүй

АНУ-ын алдарт дуучин Крис Брауныг Австрали Улс нэвтрүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Учир нь, түүний дуунуудад тухайн улсын талаар таагүй үг хэллэг байдаг тул ийнхүү Австрали улсад орох эрхгүй олон улсын алдартнуудын жагсаалтыг түүнд мөн танилцуулжээ. Тэрээр уг нь ирэх арванхоёрдугаар сард дөрвөн том шоуг зохион байгуулах гэж байсан юм. Тухайн ажлын хүрээнд ийнхүү хилээр нэвтрэх гээд бүтэлгүйтсэн байна.

Цагаачлалын албаны дарга Петр Дьюттон дуучинг буцахыг зөвлөсөн байна. Харин дуучин залуу эх орондоо очоод хэвлэлийн бага хурал зарлаж гайхаж байгаагаа өгүүлжээ. Иймэрхүү олон улсад нэг нэгнийгээ гадуурхан хил, гаалиар нэвтрэхийг хориглосон цөөхөн явдал байдаг. Ямартай ч тухайн уран бүтээлчийн бүтээлээс болон тодорхой шалтгаангүй үндэслэлээр Австрали сонин шийдвэр гаргасан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Zuv l duu! Show business suuliin ued buur zamaa aldsan. Hamjaarga heregtei
Zuv l duu! Show business suuliin ued buur zamaa aldsan. Hamjaarga heregtei
Хамгийн их уншсан