Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Какурюү М.Ананд 2 дахь түрүүгээ авлаа

Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын Аки башё Токио хотын “Кокугикан” ордонд 15 өдөр үргэлжилж 71 дэх Их аварга Какурюү М.Ананд түрүүлж Японы эзэн хааны нэрэмжит цомыг 2 дахь удаагаа хүртлээ.

Аки башёгийн 15 дахь өдрийн барилдаанд шинэхэн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй Какурюү адилхан 12 даваатайгаар барилдаж Тэрүнофүжид унаснаар нэмэлт барилдаан хийхээр болж энэ башёг улам сонирхолтой болгов. Их аварга М.Ананд нэмэлт барилдаанд маш тайван, өөртэй итгэлтэйгээр барилдаж озэки Г.Ган-Эрдэнийг давж Их аварга гэдгээ батлан харуулж чадлаа.   Монголын шинэ үеийн хүчтэний нэг Ичиножёо А.Ичинноров энэ удаагийн башёг 9 даваатай өндөрлүүллээ.

Есдүгээр сарын Аки башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар гэмтлийн улмаас өнжсөн юм.

Дашрамд дуулгахад, Макүүшитагийн зүүний 11-ээс хүч үзсэн "Коконой" дэвжээний сүмоч Монгол Улсын арслан Б.Ганбаатарын хүү Чиёошима Мөнхсайхан түрүүлж ирэх башёд секитори цолонд хүрэх магадлал өндөр байна. Тэрбээр найман бөхийн дундаас ялагчаар тодорсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан