Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хулхидуулсан Элтон Жон жинхэн Путинтэйгээ утсаар ярьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Их Британийн поп од Элтон Жонтой утсаар ярьсан гэж Кремлийн ордон мэдэгдлээ.

Мөн Ерөнхийлөгч Путин дуучин, хөгжимчин Элтон Жонтой уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Ижил хүйстнүүдийг хуулиар хүлээн зөвшөөрөх нь “инээдтэй хэрэг” гэж яагаад хэлснийг нь асуухаар би ноён Путинтай уулзахыг хүсч байна гэж Элтон Жон хэлж  байсан юм. Үүний дараахан Оросын нэгэн залуу Путин болж жүжиглэн Элтон Жонтой утсаар ярьсан хэрэг гарсан билээ.

Кремлийн ордны албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков саяхан хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд, “Энэ удаад Ерөнхийлөгч Путин дуучинтай утсаар ярьж, уулзахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн сацуу “сонирхсон ямар ч сэдэв”-ээр ярилцахыг хүсч байгаагаа түүнд хэлсэн” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан