Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Баянхонгор бага олимп-2015” өнөөдөр нээлтээ хийнэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачилгаар 2008 онд эхэлсэн “Баянхонгор бага олимп-2015” өнөөдөр 18.00 цагт нээлтээ хийнэ.

Энэ удаагийн наадмын хэвлэлийн бага хурал дөнгөж сая боллоо. Хуралд Олимпийн хос медальт Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга хос медальт Э.Бэхбаяр, дэлхийн аваргын хүрэл медальт  Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа, дэлхийн аварга  Г.Болдбаатар гээд олны танил аваргууд оролцож, тамирчдад амжилт хүслээ.
Олимпийн хос медальт Н.Түвшинбаяр “2008 онд Монгол улс маань олимпийн аваргатай болно гэсэн зүрилготойгоор Бээжингийн олимпод оролцож байлаа. Энэхүү олимпийн өмнө Баянхонгор аймагт анхдугаар бага олимпийг зохион байгуулж байлаа. Бээжингийн олимпод явсан шигшээ багийн тамирчид бидэнд маш том сэтгэл зүйн дэмжлэг болж байсан. Энэхүү бага олимпийн дараагаар би олимпийн аварга болсондоо баярлаж явдаг шүү гэдгийг хэлмээр байна. Ер нь бага олимп тухайн орон нутгийг ард иргэдийг спортоор амьсгалуулж, спортод хайртай болгодог. Тиймээс мэргэжлийн тамирчид бидний хувьд сэтгэл зүйн өндөр дэм болдгоороо маш их ая холбогдолтой байдаг” гэлээ.
Баянхонгорын бага олимп анх спортын есөн төрлөөр явагдаж байсан. Харин энэ удаагийн олимп гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, хөлбөмбөг, жүдо, шатар зэрэг спортын 15 төрлөөр зохион байгуулагдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан