Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссельф “Folha de Sao Paulo” сонинд өгсөн ярилцлагадаа ““Бид бүгдээрээ нийлээд Бразиль орон” гэсэн үгсийг 2016 онд манай оронд болох Зуны олимпын наадмын уриагаар сонголоо. Би энэ шийдвэрийг олон нийттэй харилцах асуудал эрхэлдэг ажилтнуудтайгаа зөвлөлдөж гаргасан” хэмээн ярьжээ. “Хөлс алт болон хувирдаг” гэсэн үг нэлээд газар авч байсан ч Бразиль улс нь олимпын тэргүүлэх орнуудын тоонд багтдаггүй, эх нутагтаа болж байгаа олимпын наадмаас алтан медалийг олноор нь авч чадахгүй гэж үзсэн учир больсон гэнэ.
2016 оны наймдугаар сарын 5-21-нд Бразиль улсын нийслэл Рио-де-Жанейро хотод болох Зуны олимп нь Латин Америк тивд болж байгаа анхны олимпын наадам гэдгээрээ онцлог юм. Пара олимпын наадам есдүгээр сарын 7-18-нд болно. Бразиль улсын Холбооны Засгийн газраас тус олимпын наадамд 5,3 тэрбум бразиль реал буюу 1,36 тэрбум ам.долларын төсөв гаргаж байгаа ажээ.