Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Ши Жинпин: БНХАУ хэзээ ч цахим дайралтанд өртөж байгаагүй
Б.БААТАР
БНХАУ барууны орнуудтай цахим аюулгүй байдлын шинэ яриа хэлэлцээр эхлүүлэхэд бэлэн гэдгээ албан ёсоор зарлалаа. Энэ үйл явдал нь АНУ-тай шууд хамааралтай бөгөөд Барак Обаматай уулзаж, цахим гэмт хэргийн талаар хоёр улсын тэргүүн өмнө нь байр сууриа солилцсон удаатай. БНХАУ-ын дарга Ши Жинпин Хятадын Засгийн газар болон төрийн яам агентлагуудаас нэг нь ч халдлагад өртөж байгаагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татав.
АНУ-ын Сеатл хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үед Ши Жинпин цахим гэмт хэрэг, цахим халдлагын ард ямар үр дагавар, хор уршиг байдаг талаар өөрийн бодлыг хэлсэн юм. Цаашид ямар зүйл дээр анхаарлаа хандуулан ажиллах ёстой талаар ч зарим нэг заавар зөвлөгөөг өгсөн. Ямар нэг халдлага үйлдсэн нь тогтоогдож, мэдээлэл алдагдсан нь батлагдах юм бол ай-пи дугаарын дагуу хуулийн хатуу шийтгэл ноогдуулж байх ёстой талаар тэрээр өгүүлсэн.
Ши Жинпин дарга АНУ-ыг дэлхийн хамгийн сайн компьютерийн систем бүхий технологитой улс орон гэдгийг хэлээд аюулгүй байдал дээр хараа хяналт дутмаг байдаг нь ийнхүү халдлага гарах эхлэлийг тавьдаг талаар ч анхааруулсан өгүүлбэр хэлж байлаа. Обамагийн захиргаа иймэрхүү цахим гэмт хэрэгтэй мэргэжлийн хүмүүсээр хүрээлүүлсэн хакерчдийг хамтран ажиллах тал дээр анхаарал хандуулах ёстой гэдгийг зөвлөж, 24 цагийн тусгай хүчнийг байгуулсанаар аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх боломжтойг хэлсэн.
БНХАУ-ын цахим худалдааны дэлхийн тэрбумтан, “Алибаба” группын ерөнхийлөгч ноён Жэк Ма Ши Жинпин даргын бодлого, үйл хэрэг нь зөв гэдгийг айлчлалын дундуур цохон тэмдэглэсэн. Цахим гэмт хэрэг бол 21-р зууны “боловсон дээрэм” гэж хэлж болно. Учир нь, мэдээлэл бол асар их мөнгө. Бүх зүйл цахим хэлбэрээр явагдаж байна. Аливаа төсөл, шагнал, хөрөнгө мөнгө, санхүүжилт, шилжүүлэг, хадгаламж гээд бүгд цахим хэлбэрээр явагдаж байгаа. Цахим ертөнц бол үнэлэгдэж барахгүй мөнгөний эх үүсвэр. Олон сая хүнийг, таван тивийн долоон тэрбум хүнийг хооронд нь холбож байгаа бидний бүтээсэн сүлжээ гэдгийг ноён Жэк Ма бусдад ойлгуулах гэж хичээлээ. Тэрээр “хамгийн гол нь бидний хоол хүнсээ тээвэрлэж байгаа, зуучилж байгаа энэ “галт тэрэгт” гадны зочин нэвтрэхгүй байх аюулгүй байдлыг бид өөрсдөө хангах ёстой шүү дээ” хэмээн жишээ аван хэлсэн юм.
Цахим гэмт хэрэгтэй холбоотой бүхий л зүйлд сүүлийн таван жил БНХАУ-ын нэр дагаж яваа. Гэхдээ АНУ-ын хувьд цахим ертөнцөд Тагнуулын төв газраа оролцуулахгүй байж чадахгүй хүн бүрийг хянаж, тагнуулдаж мэдээлэл авах гэж олон арга хэрэглэсээр байсан нь өнөөдөр ил болсон. ХБНГУ-ын канцлерийн гар утаснаас эхлээд Төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтоныг хүртэл олон жил чагнаж, хувийн цахим шууданг тагнуулдаж байсан нь тодорхой болсон. Энэ мэт АНУ-ын цахим сүлжээний аюулгүй байдал хүн бүрийн итгэлийг алдаад удаж байна.
Дээрх Жэк Магийн бүтээсэн компани хүртэл байгуулагдсан цагаас хойш 19 сая гаруй удаагийн цахим халдлагад өртөж байсан тоо баримт байдаг юм байна. Үүнээс харвал жижиг хакерчид одоо томорч их гүрнүүдийн яам агентлагуудын мэдээлэл хулгайлах ажилд орсон нь нэгэнт тодорхой болсон. Энэ бол дэлхийн цахим ертөнцийн бас нэг хямрал. БНХАУ-ын дарга Ши Жинпин АНУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд томоохон цахим компаниудын удирдлагуудтай уулзах нарийн хөтөлбөртэй яваа талаар Синьхуа агентлаг мэдээлсэн билээ.
АНУ-ын зүгээс цахим сүлжээ, цахим ертөнцөд шинэ зүйл нээгээд л хаячихдаг байсан нь өнгөрсөн хугацааны хамгийн том алдаа байсан гэдгийг Хятадын тал онцоллоо. Үүнийг үргэлжлүүлэн хянах, цаашид хөгжүүлэх нь дараагийн алхам. Мэдээж энэ дунд цахим сайт, цахим сангийн мэдээлэл, хөрөнгө орлогын гарлага зарлага гээд бүхий л салбарт найдвартай хамгаалалтын систем одоог хүртэл байхгүй байгаа нь асуудал. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдал дээр анхаарах зүйл их гэдгийг эхнээсээ сануулсан.
Энгийн жишээг Ши Жинпин дарга хэлсэн. Тэрээр “Яг одоо таны хэрэглээний компьютерт найдвартай хамгаалалтын систем байна уу. Эсвэл вирусын эсрэг хамгаалалт байна уу. Үгүй бол таныг дэлхийн хаанаас ч олж, мэдээллийг чинь авч чадна” гэжээ. Ядаж л вирусын эсрэг хамгаалалт байхгүй байна гэдэг үнэхээр цахим ертөнцөд хараа хяналтгүй байгаагийн нэг тод жишээ. Дэлхийн хамгийн хүчирхэг гэсэн хамгаалалтын систем гарсан ч хакерчид асуудалгүй эвдэж чадсаар байгаа нь тэдэнд ашигтай байна гэсэн үг. Харин эдгээр хакерчдийг ашиглах бодлого төрд зайлшгүй байх ёстой нь гарцаагүй үнэн болоод байна.
Цахим хяналтыг дор бүрнээ байгуулж, бүхий л мэдээлэл хаашаа урсаж, хаанаас орж ирж байгааг харах “цахим цонх” их гүрнүүдэд хэрэгтэй байгааг Обама уулзалтын үеэр хэлсээр байсан. Цахим ертөнцийн үйл явдал дэлхийн хөгжил, чиг хандлагад нөлөөлж эхлээд хэдэн жил өнгөрч байгааг одоогоор тодорхойлох боломжгүй. Цахим аюулгүй байдлыг хангасан БНХАУ шиг нягт байдал бусад орнуудад өнөөдөр жишээ болж байна. Үүнийг дэлхийн бүхий л улс орнууд хүлээн зөвшөөрч байлаа.
Зарим хэвлэлийн агентлагууд Ши Жинпинийн хэлсэн үг, БНХАУ-ын цахим аюулгүй байдлын талаар янз бүрийн мэдээлэл цацсаар байна. Ши Жинпин гадны бизнесийн болон эдийн засаг, санхүүгийн байгууллага, хувь хүнийг БНХАУ-тай хамтран ажиллахад асуудал байхгүй гэдгийг хэлсэн. Тэгвэл яг энэ мэдэгдлийн өмнөхөн БНХАУ хэзээ ч гадны цахим дайралтанд өртөж байгаагүй талаар мэдэгдсэн. БНХАУ цахим хяналтыг хэрхэн хийж, цахим дайралтаас, хакерчдаас яаж өөрсдийгөө хамгаалж чадаж байна, эсвэл тэд өөрсдөө дэлхийн хамгийн сайн хакерчидтай улс орон болсон уу гэх мэт олон асуулт хэвлэлийнхэний толгойг гашилгах болов.
Онцлог нь Ши Жинпин цахим гэмт хэрэгтэй тэмцэх, цахим шинэчлэлийн төлөө хамт зүтгэх гадны байгууллага байх юм бол хамтран ажиллахад үүд хаалга нээлттэй гэж хэлсэн нь их зүйлийг бодогдуулам үйл явдал болсон талаар АНУ тэргүүтэй барууны хэвлэлүүд голчлон мэдээлсэн. CNN агентлаг айлчлалын талаар “Түүний нууцлаг инээд дэлхий ертөнцийг нэвт, шувт харж байгаа мэт санагдах болов. Аюулгүй байдал дээр үнэхээр асуудал их байгааг Ши Жинпин ойлгуулж чадлаа” гэсэн мэдээлэл гарчээ.
Үндсэн таван зүйлийн талаар дээрх уулзалтын үеэр яригдах хөтөлбөр гарсан байсан. Нэгт Цахим халдлага. БНХАУ-ын Засгийн газар АНУ-ын компаниуд руу халдлага хийдэг эсэх. Хоёрт дүр эсгэлт. Хятадын мэргэжилтнүүд зохиомлоор график болон статистикуудыг өөрчилдөг байх магадлалтай юу. Гуравт цахим ертөнцгүй хот, хүмүүс өөрсдөө энэ аюулын талаар мэдэхгүй байна уу. Дөрөвт иргэдийн хэрэгцээг хязгаарлах Төрийн бодлого. Тавд Азийг БНХАУ бүрэн хянаж байгаа нь зөвхөн эдийн засаг биш цахим гэмт хэрэгтэй тэмцэж байгаа нэг хэлбэрээр өөрсдийн хүрээллийг байгуулсан. Эдгээр хардлага бодлого, хэлэлцэх ёстой зайлшгүй зүйлийн талаар дээд шатны биш яг мэргэжлийн хүмүүс хуралдаж хэлэлцсэн талаар Ройтерс агентлаг уламжилсан юм.
Хэрэв цаашид БНХАУ АНУ-тай хамтран цахим гэмт хэрэг, халдлагатай тэмцэх үйл ажиллагаа явуулах юм бол Ши Жинпин даргад маш их боломж бололцоо нээгдэх талаар зарим хүмүүс санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, цахим сүлжээний суурь бодлого нуран унаж, Хятад улс өөрсдийн арга барилаар цахим ертөнцийг хянах боломжтой болж байгаа талаар ажиглагчид тайлбарлажээ.
Ямартай ч хэзээ ч цахим дайралтанд өртөж байгаагүй БНХАУ-ын хувьд бүх зүйл хүссэнээр явагдаж байгаа нь ойлгомжтой болжээ.
-АНУ БНХАУ-тай хамтран цахим халдлагын эсрэг ажиллах талаар ярилцаж байна-

0 Сэтгэгдэл