Иргэний дайн дэгдээд буй Сири улсаас Брэдийн хэвлэлийн төлөөлөгч Брэдли Хэнс баталсан байна.
Брэдли Хэнс “Алдарт хос маань хүүхэд үрчилж авахаар болсон. Гурван хүүхэд үрчилж авахаар бичиг баримтаа цуглуулж, Сирийн албаныханд өгөөд байгаа. Удахгүй хариу ирэх байх. Уг нь эхлээд ихэр хүүхэд үрчилж авахаар ярилцаж байсан ч Жолигийн хүсэлтээр хоёр настай охин үрчилж авахаар болсон” гэж хэлжээ.
Үрчлэгдэх нь батлагдаад байгаа Суни, Сара гэх ихрүүдийн эцэг нь өнгөрсөн гуравдугаар сард хэт даврагчдын дайралтын үеэр амиа алдсан бол ээж нь хоёр жилийн өмнө хорт хавдраар амиа алджээ. Ихрүүд 2012 оны долоодугаар сард Дамаск хотноо мэндэлсэн байна. Харин гурав дахь хүүхдийн мэдээлэл байхгүй байгаа юм.
Брэд, Жоли нар зургаан хүүхэдтэй бөгөөд Маддокс, Захара, Пакс нарыг өргөж авчээ. “Тун удахгүй Брэдийн гэр бүл 11-үүлээ болно” хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.