Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2.3 сая хүн 368 ажлын байрны төлөө өрсөлджээ

Энэтхэг улсад 368 ажлын байрны төлөө 2.3 сая хүн анкет илгээн бүртгүүлсэн талаар хөдөлмөр зуучлалын албанаас нь мэдэгдсэн байна. Энэ тоо дэлхий нийтийг гайхшруулахаас гадна Энэтхэгт ажлын байр ямар эрэлттэй байгааг харуулж байгаа тод жишээ болов. Ажил олгогч байгууллагууд өдөр бүр ийм зүйл хардаг нь энгийн үзэгдэл болсон байна. Хүмүүс ажилд орохын тулд бүхий л боломжийг ашиглаж буй нь хямрал ямар өргөн цар хүрээтэй байгааг илтгэх үйл явдал болжээ. Эдийн засаг, барилга байгууламжийн засал чимэглэл зэрэг нь хамгийн эрэлттэй, ажилд орох боломжтой мэргэжил болоод байна. Тиймээс эрх баригчид хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн талаар BBC агентлаг мэдээллээ. Ядуурал дээд цэгтээ тулсан Энэтхэг улсын хувьд нөхцөл байдал хүнд байгаа нь хөрш орнуудад хямралыг дагуулах эхлэл болж байгаа хэмээн ажиглагчид үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан