Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Польш охин Гитлер шиг загнажээ

Польшийн өсвөр насны охин улс төр, нийгмийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тэрээр Дэлхийн II дайны үеэр Германы фашизмын дарангуйлал ямар зүйл дагуулсан, одоогийн улс төрийн нөхцөл байдал  юун дээр тогтож, Европын холбоо ХБНГУ-ын удирдлага дор хэрхэн ажиллаж байгааг тэрээр бусдад ойлгуулах гэж хичээжээ. Өсвөр насны охины үг яг л урьдаас бэлтгэсэн мэт аймшигт өгүүлбэрээр эхэлжээ. “Польш улсын ирээдүй Европын холбооноос хамаарахыг бид тэвчихгүй. Ариун Польш улсын төлөө хамтдаа” гэх зэргээр яг л Гитлер шиг нүд ам нь сонин, хачин болон бичлэг хийсэн нь олныг гайхшруулжээ. Польшийн төр засаг өөрийн гэсэн мэдэлтэй, бодлоготой байх ёстой гэдгийг өсвөр насны охин анхааруулсан байна.

Охин Засгийн газрыг шүүмжлэгч байгууллагын гишүүн болохыг хожим хэвлэлийнхэн олж мэдсэн байна. Өсвөр насны охин дайны үед амиа алдсан зургаан сая Польш ахан дүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн ийнхүү олон нийтэд хандан үг хэлсэн хэмээн тодотгосон тухай “CNN” агентлаг мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан