Монголын Үндэсний Олимпийн Хороо биеийн тамир спортыг дэмжигч байгууллага, хувь хүмүүсийг Үндэсний олимпийн хорооны дээд шагнал “Алтан-Очир” одонгоор шагнаж урамшуулдаг уламжлалтай юм. Тус шагналыг Монголын Үндэсний Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад гардуулан өглөө.
Шагнал гардуулах үеэр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин “Монгол Улсад биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас оруулж буй хувь нэмрийг МҮОХ үнэлж байгаа.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон явуулдаг “Сагсан бөмбөгийн лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг болсон байна ” хэмээн онцолж байлаа.