Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аль-Кайда Лалын дайчдад сануулга өгөв

Аль-Кайда бүлэглэлийн тэргүүн Аль Завахири Лалын дайчдын удирдагч Абу Бакр Аль Багдадыг Ойрхи Дорнодод тогтоох гээд байгаа зүйл чинь буруу, шашин нэгтэй ард олноо устгах үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатайг анхааруулав. Шаардлагатай бол 2014 онд эхлүүлсэн дайныг дуусгаж Лалын дайчид гэсэн тодотголтой хүн бүрийг хөнөөж болно гэсэн утгатай зүйл ярьсан байна.

Террорист бүлэглэл нэгнээ хамгаалж, зэвсэгт босогчид болох Лалын дайчдын эсрэг дайн зарлахад тулаад буй нь хэвлэл мэдээллийн агентлагуудын анхаарлыг татсаар байгаа юм. Талууд зөрчилдөж эхэлсэн нь нутгийн иргэдийн нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн. Ирак дахь жихад болон холбоотон дайснуудыг сөнөөхөд асуудал байхгүй гэж Аль-Кайда бүлэглэлийн тэргүүн Аль Завахири онцлон анхааруулсан нь АНУ-ын ажлыг хөнгөвчилж байна гэсэн таамаг ч гаргасан.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан