АНУ-ын Миссиссиппи мужийн коллежийн багш байрандаа буудуулсан байдалтай олдсон байна. Холбооны Делта их сургуулийн багш буудуулсан дуудлага цагдаагийн газарт 23:30 минутын үед иржээ. Хэргийг цагдаагийн ажилтнууд шалгаж байгаа ч хохирогчийг хөнөөсөн этгээд багш байж болзошгүй учраас мөрдлөгөө нарийвчлан явуулж байгаа аж.
Газарзүй болон нийгмийн шинжлэх ухааны хичээл заадаг байсан тэрээр хохирогчийг дагаж явж байгаад амийг нь хөнөөсөн байх магадлалтай гэнэ. Сэжигтэн Шэнон Лэмб гэгч этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар “Ройтерс” агентлагийн мэдээнд дурдав. Тэрээр даваа гарагийн өглөө өөр нэгэн эмэгтэйн аминд хүрсэн байж болзошгүй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ. Өс хонзонгийн сэдэлтэйгээр багшийг хөнөөсөн байж болох талаар ойрын эх сурвалжууд мэдэгдсэн юм.