Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дональд Трампын рейтинг тааруу байна


Ирэх жилийн өдийд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллаагаа эхлэх учиртай. Сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн АНУ-ын бизнесмен Дональд Трампын рейтинг тааруу байгаа аж. Уг нь эдийн засгийн ухаанд номер нэг гэж түүнийг дүгнэж байгаа ч гадаад бодлогын талд асуудалтай, зан чанарын хувьд Ерөнхийлөгчийн шаардлага хангахгүй байх гэсэн мэдээлэл цацагдах болов. Энэ бүхэн түүний эсрэг сөрөг худал мэдээлэл үү, эсвэл үнэхээр америкчууд түүнийг хүсэхгүй байна уу. Түүнийг сүүлийн үед гаж донтой, хүүхэмсэг хэмээн шар сонинууд нийтлэх боллоо. Мөн зарим нэг шоуны үеэр “Түүнийг хар л даа. Хэн нэгэн түүнийг сонгоно гэж үү” гэх мэт олныг хамарсан ухуулга суртал ч явж эхэлжээ. Ямартай ч, түүний рейтинг буурсаар байгааг эх сурвалжууд мэдээлсээр байгаа бол тэрээр албан ёсны тайлбар хийгээгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан