Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэг эсэргүүцсэн мянга гаруй иргэн дуу хоолойгоо нэгтгээд байна. Тэд Япон улс олон улсад цэргийн үйл ажиллагаа явуулах тухай хуулийн тогтоолыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Учир нь япончууд дахин дайн тулаанд оролцохыг хүсэхгүй байгаагаа ийнхүү дэлхий нийтэд зарлаж байна.
Токио ч гэсэн дээрх шийдвэртэй тийм ч таатай хандахгүй байгаа. Хотын удирдлага бусад хотуудад олон улсад цэргийн үйл ажиллагаа явуулах нь улсыг том эрсдэлд оруулж байгаагийн нэг илрэл гэдгийг онцолжээ.
Дайн хийхийг хүсэхгүй байгаа гэх сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцрохыг шаардаж ийнхүү жагсаалд нэгдсэн гэнэ. Хэрэв дээрх шийдвэрээ өөрчлөхгүй бол энэ долоо хоногт эсэргүүцлийн жагсаалд оролцож байгаа хүмүүсийн тоог 45 мянгад хүргэж чадна хэмээн сүрдүүлжээ.