АНУ-ын Лас Вегас хотноо Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манайхаас эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцож багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарсан билээ.
Манай шигшээ багаас нийт найман хүн олимпийн эрхээ авсан бөгөөд П.Өнөрбат, С.Цэрэнчимэд, С.Батцэцэг, Э.Бэхбат, Б.Номин нарын тамирчид медалийн болзол хангасан. Үүнээс алтан медаль нэг, гурван мөнгөн медаль, нэг хүрэл медаль хүртэж Монголын чөлөөт бөхийн түүхэнд түүхэн шинэ амжилтыг тогтоосон юм. Мөн эрэгтэй баг дөрөв, эмэгтэй баг гуравдугаар байрт шалгарч дэлхийн цомд оролцох эрхээ авсан билээ.
Тэгвэл манай тамирчид өнөөдөр эх орондоо газардах юм байна. Энэ талаар Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч, Д.Дагвадорж аварга өөрийн твиттер хуудсандаа бичиж үлдээсэн байна.
Маргааш 13.00 цагт Блю Скай-д бүх баг тамирчидтайгаа уулзана” хэмээжээ. Дашрамд дурьдахад, ДАШТ-д оролцож байгаад нуруундаа гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн эрэгтэй шигшээ багийн тамирчин Б.Анхбаяр эмнэлгээс гарсан сайхан мэдээг Д.Дагвадорж аварга дуулгалаа.