Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Египтийн Ерөнхий сайд болон түүний танхим ажлаа хүлээлгэн өглөө

Египт улсад удахгүй бүх нийтийн сонгууль болно. Ерөнхий сайд болон түүний танхим бүхэлдээ ажлаа хүлээлгэн өгч, сонгуульд бэлдэх гэж байгаа талаар албан ёсоор мэдэгдлээ.
Ерөнхий сайд Ибрахим Махлаб болон түүний танхим ийнхүү огцорч байгаа нь намууд Ерөнхий сайдын сэнтийг ч сул орхин, дараагийн улс төрийн арга хэмжээнд бэлдэж байгаагийн нэг том жишээ юм. Засгийн газрын хувьд ийнхүү хүндхэн нөхцөл байдал үүсээд байна. Ерөнхийлөгч Абдел Фаттах Сиси энэ үйл явдлыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан талаар мэдээллээ. Салбар яамны сайд нар, дэд сайд нартайгаа зөвлөлдөн ийнхүү ажлаа нэг нэгээр хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр ид өрнөнө. Түр хугацаанд тус улсын Засгийн газрын тэргүүнийг хэн орлох талаар анхаарал татсан үйл явдал болж байна. Ямартай ч олон нийтийн эсэргүүцлийн жагсаал, үймээн самуунаас хол байхыг дор бүрнээ анхаарах ёстойг Ерөнхийлөгч анхаарууллаа.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан