Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ болон БНХАУ-ын талууд цахим аюулгүй байдлын талаар хуралдав

АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах Цагаан ордонд өнгөрсөн баасан гарагт цахим сүлжээ, цахим мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой АНУ, БНХАУ-ын хамтарсан уулзалт эхэлсэн. Энэ удаагийн уулзалтаар талууд цахим сүлжээний аюулгүй байдалд юу хэрэгтэй байгаа, хоёр улсын зүгээс аль тал дээр хамтран ажиллах ёстой тухай санал бодлоо хуваалцжээ.

Вашингтон болон Бээжин хотын хамтарсан хоёр дахь удаагийн уулзалт ирэх жил Бээжин хотноо товлогдсон. Харин энэ удаагийн уулзалтаар хоёр улсын төрийн мэдлийн сүлжээний хяналтын хэсэг болон аюулгүй байдлын төлөөлөгч нар асуудлаа хэлэлцсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уулзалтын үеэр Хятадын хакерчид АНУ-ын сүлжээ рүү нэвтэрдэг талаар АНУ-ын тал гомдол мэдүүлсэн боловч тэд үгүйсгэсэн. Ши Жинпин дарга цахим гэмт хэрэг, хакерчид болон аюулгүй байдлын талаар БНХАУ анхааран ажиллах болно гэдгийг уламжилсан байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан