Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын Калифорни мужид түймэр дэгдэж байна

АНУ-ын Калифорни мужийн хэд хэдэн бүс нутагт гал түймрийн аюул нүүрлээд байна. Гал унтраах багийн дөрвөн хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл өчигдөр ирсэн. Хойд Каролина мужийн бүс нутагт дэгдээд байгаа гал түймэрт мужийн болон холбооны сангаас хэдэн 10 сая ам.доллар зарцуулж галыг унтраах яаралтай арга хэмжээ авч байна.

Нисдэг тэрэг ашиглан гал унтраах ажиллагааны хажуугаар түймрийн голомтоос урьдчилан сэргийлэх усалгаа мөн хийж байгаа аж. Гэсэн хэдий ч ойн түймэр их хэмжээний хохирол дагуулсаар байгаа талаар “CNN” агентлаг мэдээллээ. Өчигдөр гэхэд мужийн 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. 10 мянган га талбайг хамарсан түймэр ой хээрийн бэлчээрээс гадна олон тооны ан амьтныг хөнөөгөөд байна. Мужийн баруун хойд хэсэгт байрлах нуурыг ашиглан галыг унтраах бэлтгэл ажил өчигдөр эхэлсэн ч галын хурд, салхины чиглэлийг тооцоолоход хүнд байгааг албаныхан өгүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан