АНУ-ын Лас-Вегас хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаар оролцож эмэгтэйчүүд багаараа гуравдугаар байрт шалгарсан бол эрэгтэйчүүд дөрөвдүгээр байрт шалгарсан түүхэн амжилтыг үзүүлж чадлаа.
Энэ удаагийн ДАШТ-ий сүүлийн өдөр манай дөрвөн бөх барилдсанаас 74 кг-д Пүрэвжавын Өнөрбат мөнгөн медаль, 57 кг-д Эрдэнэбатын Бэхбаяр хүрэл медаль хүртэж, 125 кг-д Жаргалсайханы Чулуунбат тавдугаар байр эзэлж “Рио-2016” олимпийн эрхээ авав.
Бразил улсад ирэх жил болох олимпийн эрх олгох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ-ээс манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багаараа ур чадвар, хүчээ сорин оролцож нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг аваргын алтан медаль хүртэж Монголын эмэгтэй бөхчүүдээс анхны дэлхийн анхны хошой аварга болж, эрэгтэйчүүдийн 61 кг-д Батболдын Номин, 74 кг-д Пүрэвжавын Өнөрбат, эмэгтэйчүүдийн 60 кг-д Сүхээгийн Цэрэнчимэд нар ДАШТ-ий мөнгөн медаль, харин эрэгтэйчүүдийн 57 кг-д Эрдэнэбатын Бэхбаяр ДАШТ-ий хүрэл медаль тус тус хүртэж С.Цэрэнчимэд /олимпийн бус жинд барилдсан/-аас бусад нь олимпийн эрхээ авсан бол О.Насанбурмаа, Мандахнаран, Ж.Чулуунбат нар шагналт тавдугаар байрт шалгарч олимпийн эрхээ авч чадлаа.