Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Унгарын ерөнхий сайд: Дүрвэгсэд бослого гаргаж байна


Африк, Ойрхи дорнодын орнуудаас ирж байгаа хууль бус цагаач иргэд орон нутгийн эрх баригчдын шаардлагыг биелүүлэхгүй, тэдэнтэй хамтарч ажиллахгүй хэмээн  бослого гаргаж байна гэж Унгарын ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжууллаа.
Дүрвэгсэд төмөр замын өртөөг эзлэн, хурууны хээгээ өгөхөөс татгалзаж, тэдэнд байр, хоол хүнс өгч, эмнэлгийн тусламж үзүүлж  байгаа газарт байрлахгүй хэмээн эсэргүүцэж эмх журам зөрчиж эхэлснийг Орбан мэдэгджээ. “Тэд зүгээр л Унгарын хууль сахиулагчид, засаг захиргааны өөдөөс босч байна” гэж тэр онцолсон байна.
Унгарын Засгийн газрын тэргүүн энэ сарын 15-наас буюу ирэх мягмар гарагаас эхлэн хилээ хааж хууль бус цагаачдыг оруулахгүй, хил давсан бол баривчилж эхэлнэ гэсэн байна. Хэдхэн хоногийн өмнө Унгарын парламент дүрвэгсэд болоод хилийн тухай хэд хэдэн багц хууль баталсан юм. Дүрвэгсэд хилээр нэвтрэх гэж хилийн ханыг эвдлэн, дүрвэгсдийг хууль бусаар хил давуулдаг хүмүүс ч бий болсон нь ийм хууль гаргахад хүргэжээ.
Энэ 2015 оны эхнээс Европын холбооны гишүүн орнуудад Африк, Сири, Ливи болон Ойрхи дорнодын бусад  орнуудаас 500 мянга орчим дүрвэгч орж ирсэн гэж Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер энэ сарын 9-нд Европарламентад мэдээлсэн юм.
Одоо 200 мянган дүрвэгч Грект байгаа бол, 150 мянга нь Унгарт, 120 мянган дүрвэгч Италид байна.

0 Сэтгэгдэл
bangagiin zugnul bielel;ee olj bgaa yum bna daa udaxgyi ted ebropiig ygyi xiine germanii teneg abgai yagaad bangagiin anxaaruulgiig yl oishooj bna ...untaj bui baabgai serj xychirxeg bolno oros bol xychirxeg bolox ni oilgomjtoi...
hilee haah heregtei islamiin shashin hereggui
Tusyg usaar gedeg l bolj baigaa um baina
Хамгийн их уншсан