Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
“Лалын улс”-ын 4000 зэвсэгт дайчин дүрвэгч байдлаар Европт очиж байна
Европыг нөмрөөд байгаа дүрвэгсдийн дунд ийм тооны алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчин нуугдан очиж байна гэж барууны хэвлэлүүд бичиж эхэллээ. Британийн Sunday Express сайтад бичсэнээр бол дүрвэгсдийн дунд хонины арьс нөмөрсөн чоно яваа гэж Германы тагнуулын газрын тэргүүн Герхард Шиндлер баталж байгаа гэнэ.
Газар дундын тэнгисээр европ руу нэвтэрч, одоо европын хотуудаар тарж байгаа ядарч зүдэрснээ гайхан гүйлдэж яваа энэ мянга мянган хүний хэн нь хэн болохыг хэн ч мэдэхгүй. Африк, Ойрхи дорнодоос яах гэж ирж байгааг нь бүр мэдэхгүй.
“Лалын улс”-ын зэвсэгт дайчид Европт цуврал халдлага үйлдэх гэж байгаа гэж британийн сэтгүүлчид хардаж байна. Үзэл суртлын хувьд, бие бялдар, байлдааны бэлтгэлээр ч хэдийнээ бэлтгэгдсэн энэ дайчид “Лалын улс”-ын байрлалд агаараас цохилт өгч байгаагийн өшөөг авахаар зөвхөн тушаал өгөхийг л хүлээж байгаа гэж сэтгүүлчид үзэж байна.
Албан ёсны мэдээгээр дүрвэгсдийн 70 хувь нь эрчүүд байгаа нь бүр сэжигтэй. Дасал болсон ойлголтоор бол дайн самуунаас эмэгтэйчүүд, хүүхдүүд л хамгийн түрүүнээ зугтааж, харин эрчүүд нь үлдэн байлдаж, эх орноо хамгаалдаг. Гэтэл өнөөдөр Европт байдал бүр эсрэгээрээ, эрчүүд нь олонхи байдаг.
“Лалын улс” бүлэглэлийн дайчдын хувьд маршрут нь маш энгийн, өөрсдийн хяналтад байгаа Сириэс гараад хил нь ёстой л бэлгэ тэмдгийн чанартай болохоор Туркт очно. Тэндээсээ Измир, Мерсин боомтоос гарч Газар дундын тэнгисээр яван Итали, Грек хүрээд улаамр Унгар, Герман, Их Британи орно.
Туркээс гараад Грекийн Кос арал хүртэл ердөө дөрвөн км ч нэг хүн гарахад бараг гурван мянган евро төлнө. Тэгэхээр алан хядагчид өөрийн төлөөлөгчөө ийм замаар явуулахад нэг их төвөгтэй биш. Үүний тулд зэвсэгт дайчин өөрийн гэр бүлээ авч яваад үүгээрээ халхавчлан дүрвэгчийн статус олж авах нь тийм ч төвөгтэй биш.
Таамаглаж байгаагаар бол оны эцэс гэхэд Европ руу сая хүртэлх дүрвэгч ирэх бололтой. Үүгээр зогсохгүй шинжээчид энэ тоог тав дахин өсөх магадлалтай гэж байна. Одоо очоод байгаа цагаач бүр мэдээж ар гэрийнхнээ татаж авна, тэгэхээр ойлгомжтой.
Европчууд цагаач, дүрвэгсдийн урсгал ингэж их нэмэгдсэнд АНУ-г буруутгаж байна. Яагаад гэвэл АНУ 2011 онд Сирид дайн дэгдээсэн учраас тэр гэнэ.
НҮБ-ын тооцоогоор Сириэс дүрвэсэн хүний тоо цаашдаа дөрвөн саяд хүрчээ.
Алан хядагч “Лалын улс” бүлэглэлийн дайчдын тоо өнөөдөр 30 мянга орчим гэж байгаа. Тэд эзэлсэн газар нутгаа халифатын улс хэмээн тунхаглаж энэ нөлөөлөл бүхий газар нутгаа тэлэхийг эрмэлзэж байгаа юм. “Лалын улс” бүлэглэлийн салбарууд нь Ливи, Йемен гээд Ойрхи Дорнодын болоод хойд Африкийн орнуудад байгаа юм.

0 Сэтгэгдэл