Дэлхий нийтийг цочирдуулсан аймшигт халдлага одоогоос зургаан жилийн тэртээ болж байв. АНУ дахь худалдааны ихэр цамхагийг алан хядагчид сөнөөсөн аймшигт хэргийг жил бүрийн энэ өдөр дэлхий нийтээрээ эргэн дурсаж байна. Тэгвэл тэр аймшигт хэргийг жил бүр хар бараанаар дурсах биш, гэрэл гэгээтэйгээр дурсах дурдатгал ч үлдэж. Энэ талаар фэйсбүүкийн нэгэн найз маань бичсэн байна. Тэрээр азтай тохиолдолоор тэр өдөр ажилдаа очоогүйгээс амь нь аврагдсан тохиолдлдуудыг бичжээ.
“-Есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр нэгэн том компаний захирал амьд үлдэж чаджээ. Тэр анх удаагаа хүүгээ цэцэрлэгт нь өөрөө хүргэж өгч байгаад ажилдаа очиж амжаагүй байсан юм.
-Өөр нэг залуу өрөөнийхөндөө Донатс авахаар гарсан байж. Энэ удаа түүний ээлж байж...
-Нэгэн бүсгүй сэрүүлэг нь цагтаа дугараагүйгээс ажлаасаа хоцорсон юм.
-Хэн нэгэн нь Нью Жерсигийн зам дээр түгжрэлд орсон байж...
-Бас өөр хэн нэг нь автобуснаасаа хоцорч...
-Нэг эмэгтэй хувцсан дээрээ кофе дусааснаас болж хувцсаа солихоор ажлаасаа гарч...
-Зарим нэгний машин нь эвдэрч, зарим нэг нь утасны дуудлаганд хариу өгөх гээд гэрлүүгээ эргэж орж...
-Өөр зарим нэг нь ажилдаа яарсан боловч такси олдоогүй байж...
-Хамгийн гайхалтай нэгэн тохиолдол бол нэг залуу шинэ гутал өмсөөд ажилдаа гарсан боловч замд нь шинэ гутал нь хөлийг нь холгожээ. Тэр шархны лент авах гээд ажлаасаа холгүй аптект зогсож байж. Тийм болоод л тэр өнөөдөр амьд байгаа...
Харин одоо би түгжрэлд зогсох үедээ, эсвэл лифтэнд амжаагүй үедээ, эсвэл утсанд хариу өгөх гэж саатах үедээ... Амьдралд тохиолдох жижиг сажиг зүйлсийг тайвнаар хүлээн авч, хувь заяа намайг яг одоо энд байлгахыг хүсч байгаа юм боддог” хэмээн бичсэн нь олон лайк цуглуулаад байна.