Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДАШТ2015: С.Батцэцэг аваргын төлөө Рисако Кавайтай барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63кг-д дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, Лондонгийн олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг аваргын төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.
Түүний өрсөлдөгч нь Японы Рисако Кавай. Залуучуудын ДАШТ-ий хошой алтан медальтай.
Өнгөрсөн жил 55кг-д залуучуудын дэлхийн аваргын болзол хангаж байсан тэрбээр жин өгсч ийнхүү насанд хүрэгчдийн ДАШТ хүч түрэн орж ирж байна.
2013 оны ДАШТ-ий финалд С.Батцэцэг дэлхийн найман удаагийн аварга, олимпийн гурван удаагийн аварга Японы домогт бөх К.Ичод ялагдан мөнгөн медаль зүүж байсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан